Өнгөрсөн амралтын өдрөөр дөрвөн иргэн амиа хорлож, нэг иргэн амиа
хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр
хороонд оршин суух 29 настай Б, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд
оршин суух 27 настай Н нь гэрийнхээ баганаас өөрийгөө боомилж нас барсан
байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр дөрвөн иргэн амиа хорлож, нэг иргэн амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух 29 настай Б, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух 27 настай Н нь гэрийнхээ баганаас өөрийгөө боомилж нас барсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст МУИС-ийн гуравдугаар байрны бие засах газарт гараа зүссэн хүн байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 20 настай Э зүүн гарын судсаа ханасан байдалтай байжээ. Тэрээр найз залуутайгаа муудалцсанаас болж, ийнхүү амиа хорлохыг завдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг оюутан МУИС-ын оюутан юм байна. Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (3)