

Хойд эх нь 50 настай бөгөөд 10 настай охин, 13 настай хүүтэй иргэнтэй гэрлээд жил гаруй болж байгаа аж. Гэвч түүний нөхрийн ээж аавууд, 10 насаар эгч шинэ бэрээ хүлээж авахгүйгээс болж Ким нөхөртэйгээ байнга муудалцдаг байж. Улмаар уураа дагавар хүүхдүүддээ гаргадаг байсан байна. Хөршүүдийнх нь хэлж буйгаар хойд эх нь тэднийг үргэлж хөл нүцгэн гаргаж хөөдөг байжээ.
Шинжилгээний хариу нотлогдсон хэдий ч хойд эх нь болох Ким гэгч санал нийлэхгүй байсан байна. Тиймээс цагдаа нар гэрт нь нэгжлэг хийж, охины өдрийн тэмдэглэлийг олсноор хойд эхийн буруутайг олж тогтоожээ.
Хамгийн хачирхалтай нь яг энэ аймшигт хэрэгтэй адилхан Америк кино байдаг юм байна. Тэгвэл тэр киноноос ч аймшигтай уг үйлдлийг Цагдаагийн байгууллагынхан болоод эх сурвалжууд "Хойд эх нь энэхүү киног дуурайж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй" гэж үзэж байгаа юм. Ямартай ч Солонгосын ард түмэн одоо ч энэ хэргийг мартаж чадахгүй "Өнөөх эмэгтэйд насаар нь шоронд нь шорвог будаа өг" гэцгээж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (5)