Энэ сарын 21-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй дүүргийн
тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Maxi pot” дээд зэрэглэлийн
гэгдэх ресторанаар үйлчлүүлж байсан иргэн хордлогын төвд хүргэгджээ.

Энэ сарын 21-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Maxi pot” дээд зэрэглэлийн гэгдэх ресторанаар үйлчлүүлж байсан иргэн хордлогын төвд хүргэгджээ. Тодруулбал, тэрээр гурван хүний хамт үйлчлүүлэхээр орж, шөл авсан ч хордсон байна. Шөл уусан үйлчлүүлэгчид хурдан шуурхай арга хэмжээ авч, Цэргийн госпитальд хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ. Үйлчлүүлэгч халуун тогооны шөл авсан бөгөөд шөлөө нэмүүлэхээр зөөгчид хандахад шөлнийх нь оронд керосин авчирч өгсөн байна. Хэргийн газарт НМХГ-ынхан очиж хяналт шалгалт хийж тус рестораны үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (3)