
Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орж, тэр л өдрийг хүн бүхэн хүлээнэ.

Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орж, тэр л өдрийг хүн бүхэн хүлээнэ. Гагцхүү энэ л өдрүүдэд урлаг соёлынхон маань албан байгууллагуудын шинэ жилд уригдан баяр дээр нь баяр нэмдэг. Тэгвэл энэ жил хамтлаг дуучдын ханш ялимгүй өссөн ч байгууллагууд дуртай дуучид, уран бүтээлчдээ урьсаар байгаа юм. Жишээлбэл, "Sweetymotion" хамтлаг хоёр дууг гурван сая төгрөгөөр дуулах бол Ноён Бондгор нэг дуугаа сая төгрөгөөр үнэлжээ. Харин дуучин "А Cool"-ийн хувьд бараг хамгийн бага өртөг гэж хэлж болохоор 300 мянган төгрөгөөр ая дуугаа өргөх юм байна. Тун удахгүй хамтлаг дуучдын үнэ ханшийг дэлгэрэнгүй хүргэх болно.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (6)