

Тэрбээр Оросын “Russia Today” телевизэд өгсөн ярилцлагадаа “Сирийн босогчдод өрнөдийн түншүүд засгийн газартай яриа хэлцэл хийхгүй хэрнээ тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалж, тэдэнд зэвсэг ба мөнгө олгож, моралийн болон улстөрийн дэмжлэг үзүүлж байгаа нь байдлыг сөргөлдөөнтэй болгож байна” гэжээ.
Мөн “Орос улс Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг албан тушаалаасаа огцрохыг ятгахгүй. Үүнийг Москвад санал болгож байгаа тэдгээр хүмүүс хийвэл зохилтой” хэмээн нэмж хэлсэн байна.
Харин өрнөдийн орнууд Башар Ал Ассадыг зэвсгээр хангаж, Сири дэхь цуст мөргөлдөөний замыг тавьдаг улс бол ОХУ юм хэмээн бичжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)