АТГ-т шалгагдаж буй “SouthGobi Resources” компанийн хуулийн ахлах зөвлөх
Сара Армстронгод холбогдох хэргийг хянан шалгаж хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад
”Австрали улсын иргэн Сара Армстронгод холбогдох хэргийг хянан шалгаж
дууссан.

АТГ-т шалгагдаж буй “SouthGobi Resources” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгод холбогдох хэргийг хянан шалгаж хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад ”Австрали улсын иргэн Сара Армстронгод холбогдох хэргийг хянан шалгаж дууссан. Түүнтэй холбоотой хэмээн шалгагдаж байсан хэргүүдийг ямар ч хамаагүй болохыг тогтоосон. Тиймээс түүнийг Монгол Улсын хилээр гарахгүй байх хоригийг цуцалсан” гэсэн юм. Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар “Саусгоби Сэндс” компанийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (6)