

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баян-Бүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Маргааш баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар, 27- нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч дахин чангарна.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон, Ерөө голын сав газраар шөнөдөө 41-46, өдөртөө 31-36 хэм, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 36-41, өдөртөө 25-30 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33, өдөртөө 20-25 хэмийн хүйтэн байна.