
Хүннүгээс эхлээд Их Монгол улс, ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын
гээд Монгол төрийн бүхий л цаг үеийг нэгтгэн харуулсан “Big line film”
студийн ерөнхий найруулагч З.Батболдын найруулсан
“Монгол төрийн товчоон” баримтат кино тун удахгүй нээлтээ хийнэ.

Хүннүгээс эхлээд Их Монгол улс, ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын гээд Монгол төрийн бүхий л цаг үеийг нэгтгэн харуулсан “Big line film” студийн ерөнхий найруулагч З.Батболдын найруулсан
“Монгол төрийн товчоон” баримтат кино тун удахгүй нээлтээ хийнэ. Боолын гэрээ” киногоор нь үзэгчид илүү мэдэх найруулагч З.Батболдын бүтээж буй энэхүү кино түүний бүтээж буй анхны баримтат кино бөгөөд шинэ оны өмнөхөн
Төрийн түүхийн музейд нээлтээ хийхээр болжээ.
Кино 20 минут үргэлжлэх бөгөөд Сүхбаатарын талбай, Богд хааны ордон музей, Сонгинохайрхан уулын урд хормойд зураг авалтыг хийжээ. “Монгол төрийн товчоон”-ы Модун Шаньюугийн дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Чингис хаанд залуу жүжигчин Б.Батмэнд, Есүйхэн дүрийг гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээсэн бол Богд хаанд Н.Зоригт, Галдан Бошигтод жүжигчин Г.Эрдэнэбилэг нар тогложээ.
Д.Ундрах 24tsag.mn