зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

-48 хэм. Цаатны урц. Ерөнхийлөгч

2012-12-25
0
ЖИРГЭХ
Энэ оны хамгийн дуулиант өдөр буюу “дэлхий сөнөдөг”-ийн маргааш 12 дугаар сарын 22-нд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ.
3c23118dc9ebbdforiginal    Энэ оны хамгийн дуулиант өдөр буюу “дэлхий сөнөдөг”-ийн маргааш 12 дугаар сарын 22-нд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Аймгийн төвөөс  300 гаруй, Улаанбаатараас 1000 километр алсад орших Дархадын хотгорт энэ өдрүүдэд -48 хэмийн хүйтэнтэй хонож байв. Харин цаг агаарын эрс тэс нөхцөлд цаа бугаа маллан амьдардаг цаатан-тува иргэдийн хувьд энэ нь тийм ч цочирдохоор хүйтэн биш юм. Зүүн тайга дахь цаатны отогт Монгол төрийн тэргүүн анх удаа ес эхэлсэн ид хүйтний үеэр зорин ирнэ гэдэгт цаатан иргэд эхэндээ итгэхгүй байснаа хэлж байв.

-Хоёр хоногийн өмнөөс ерөнхийлөгч ирэх тухай “Цагийн хүрд”-ээс сонссон. Ес эхэлсэн энэ хүйтнээр зориод хүрээд ирэх юм гэж иртэл нь ер итгээгүй гэж Зүүн тайгын хамгийн ахмад оршин суугч, 80 настай Пунсал гуай ярьж байна. Өнөөдрийн цаатнууд бидний олонхийн төсөөлдөг шиг алс бөглүү газрын хагас зэрлэг хүмүүс биш. Нарны цахилгаан үүсгүүрээр телевиз үзэж, гар утас барьсан хүмүүс. Соёл иргэншил тайгад ирсэн ч цаатны урц, цаа буган унааг нь харин хараахан өөрчлөөгүй байна.

  Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд юм. Цагааннуур сумын засаг дарга Х.Мягмаржавын өгсөн тоон мэдээгээр 138 өрхийн 664 цаатан байгаагаас цэвэр цаатан 436, дархад-цаатан холимог 228 хүн тус суманд амьдарч байна. Гэвч цаатан иргэдийнхээ яс нарийн нарийн тоог Монгол улс өнөө хэр яг мэддэггүй. Ямартай ч янз бүрийн эх сурвалжийн тооллогоор Хөвсгөл аймагт  500-670 цаатан тува иргэн аж  төрж байгаа юм. Орос, Монголын хилийн демаркацийн өмнө буюу 1955 онд хил орчмоор нутагладаг 53 өрхийг анх БНМАУ-ын харьяат болгон авч байсан бол Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ. 

   Цаатангууд нь уйгар (тува) хэлтэй, уйгар угсааны хүмүүс бөгөөд Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн. С.Бадамхатаны бичсэнээр өмнө нь тэднийг тагна урианхай, тайгын иргэд, соёд урианхай гэж нэрлэж байсан,  Тувагийн ах тоду, кара тоду, соён киргиз, ханачи, маат, балыкчи, хуулар овгийн хүмүүс. Ойрын төрлийн овог бүлгүүд нь ОХУ-ын  тож тува нар, Эрхүү мужийн тофаларууд, Буриадын Окинский аймагт нутагладаг соёдууд  юм гэж монгол судлаач Н.Жуковская тэмдэглэжээ.

    Энэ оны хамгийн урт шөнийг Монгол улсын ерөнхийлөгч харин дээр 3c23118dc9ebbdforiginalдурдсанчлан Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлын урцанд өнгөрөөжээ. Шинэ оны босгон дээр өндөр дээд хэмжээний өвөрмөц содон зочныг урцандаа хонуулсан цаатан айлын эзэн Б.Өвөгдорж:
    -Ерөнхийлөгч манайд хононо гэж урьдчилан хэлээгүй. Гэнэт л урцанд маань хонох юм болоод явчихсан. Шөнө босож галлуулаагүй. Их өлчир хүн юм хэмээн болоод өнгөрсөн үйл явдалд итгэж ядан шахам өгүүлэв.
    Үндэсний соёл уламжлалаа хадгалж үлдэх, төрөлх хэл дээрээ боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэх, цаа бугаас гадна амьжиргааны бусад эх үүсвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, залуучуудыг ажлын байраар хангах зэрэг олон саналыг цаатан иргэд төрийн тэргүүнд хүргэлээ. Нэг үе 400 хүртэл хорогдоод байсан цаа бугын сүрэг сүүлийн жилүүдэд өсч тус сум одоо 1500 шахам толгой цаатай болоод байна. “Олуулаа хөгжихдөө цөөнхөө ч үлдээлгүй урагшлах ёстой” гэж Ерөнхийлөгч цаатан иргэдтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.

-Ес эхэлж байгаа энэ мөчид би Монгол улсын хоймор болсон Хөвсгөл аймгийнхаа хамгийн хоймор сум болох Цагааннуурт цаатан иргэдтэйгээ уулзаж байна. Эндээс ердөө 60 километрт Монгол орны хамгийн хойд цэг Монгол шарын даваа байна. Хоймроос харахад бүх юм урд, хамаг зорилго урагшаа харагдаж байна гэж Ц.Элбэгдорж хэлсэн юм. Хамгийн цөөн тоотой төдийгүй өвөрмөц соёл, аж ахуй бүхий цаатан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн тэргүүн онцгойлон анхаарахаа илэрхийлжээ.
Үнэхээр байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлд, онцлог мал аж ахжй эрхлэн амьдардаг цөөн тоот үндэстний хувьд онцгойлон анхаарах зүйл цөөнгүй байгаа юм.

3c23118dc9ebbdforiginalМонголын цаатнуудын өмнө ямар аюул, бэрхшээл байна вэ?
•    МӨХӨЛ. Хэл соёлоо гээж, үндэсний хувьд мөхөх. Хүүхдүүд төрөлх хэл, үндэсний үлгэр домог, дуу бүжгээ мэдэхгүй өсч байна.
•    ҮХЭЛ. Дундаж наслалт бага, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй. Байгаль, цаг уурын хүнд нөхцлөөс болоод харьцангуй залуугаараа буюу 40 хүрэлгүй цус харваж байна.
•    ЯДУУРАЛ. Зөвхөн цаанаас хамааралтай ганц төрлийн аж ахуй эрхэлдэг. Орлогын эх үүсвэр үгүй. Сумын хүн амын 53 хувь буюу талаас илүү нь (2008 оны статистик) баталгаажих төвшнөөс доогуур орлоготой.
•    ОРЧНЫ ДОРОЙТОЛ. Хуурайшил, дулаарал, цаг уурын өөрчлөлт амьжиргаанд нь хамгийн хүчтэй нөлөөлж байгаа газар бол Хөвсгөлийн тайга. Цэвдэг хайлж, дулаарч байгаа нь тайгад гамшиг авчирч байна.
•    ШУДАРГА БУС БАЙДАЛ. Цаатны амьжиргааг дэмжих төр засгийн тусламж нь тендер нэрээр дарга нарын хоол болдог баримт асар их бий. Цаасан дээрх тайлан цаатан дээрээ очдоггүй.

Өмнө нь цаатанг хэрхэн анхаарч байсан бэ?

•    1956 онд загасны үйлдвэр, 1972 онд улсын ан агнуурын аж ахуй, 1985 онд Цагааннуур сум, ан агнуур цаа бугын аж ахуй байгуулах тухай АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг болон СнЗ-ийн тогтоол гарч байжээ.
•    Тувад боловсон хүчин бэлтгэхээр их, дээд сургуульд хүн явуулж байв.
•    Тувагаас багш ирж сумын сургуульд тува хүүхдүүдэд хичээл зааж байлаа.
•    Хүнсэнд нь зориулан монгол малын мах өгч, сар тутам өрх бүрт 210 төгрөгийн тэтгэмж олгож байв.

Өнөөдөр Монголын төр хамгийн цөөн тоот үндэстндээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

•    БСШУ-ны сайдын 2005.12.08-ны 387 тоот тушаалаар “Тува хэлний хөтөлбөр” батлагдсан ч хэрэжилт хангалтгүй. Баруун тайгынхан хоорондоо монголоор ярьж байна.
•    Засгийн газрын 2007.10.03-ны өдрийн 255 дугаар тогтоолоор “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр” баталсан. Хөтөлбөр хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг ХХААХҮ-ийн сайд ахалдаг.
  Цаатнуудын болон орон нутгийн удирдлагын санал хүсэлт нэг л зүйлд зангидагдан төвлөрч байна. Тэр нь цаа бугын аж ахуй эрхэлдэг үндэсний цөөнх бүхий зарим оронд хэрэгжүүлдэг цаа буга өсгөн хамгаалсны нэмэгдэл тэтгэмж юм.

    Энэ нутагт энэ үндэстэн цаа бугаас өөр мал маллах, аж ахуй эрхлэх боломж үгүй. 50 сая малтай Монгол улс 1500 хүрэхгүй цаа бугатай. Монгол улсын нэг хүнд дунджаар бараг 20 толгой мал оногддог бол нэг цаатан хүнд 2 цаа оногдож байна. Дэлхийн хамгийн өмнөд хэсгийн цаа бугыг Монголын цаатнууд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд өсгөн адгуулж иржээ. “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэдэг үндсэн хуулийн заалтыг цаа буганд хамаатуулан нэн ховор зүйлийнх нь хувьд хамгаалах, өсгөх бодлого бол шууд утгаараа цаатан ард иргэдийг дэмжих бодлого байх болно. Энгийнээр хэлбэл цөөн тоотой цаа бугыг адгуулан маллаж байгаагийнх нь төлөө Монголын төр цаачдаа цалинжуулна гэсэн үг. Үндэстэн ястных нь хувьд онцгойлон үзэж, илүү эрх дарх эдлүүлж байгаа хэрэг биш, эрхэлдэг аж ахуйн онцлогийг нь харгалзан олгож байгаа урамшуулал гэвэл илүү тохирно. Социализмын үед цаатнуудыг сууриншуулахад зориулсан асар их ажил бүтээгүй боловч сар бүр өрхөд өгдөг байсан 210 төгрөгийн тэтгэмж л үндсэндээ хамтрал, нэгдлээс илүү цаа буга, цаатан хоёрыг авч үлджээ.

   Олон улсын туршлага: 1937 онд батлагдсан “Аляска мужийн цаа буга үржүүлгийн хууль” зөвхөн Аляскийн уугуул ард түмнийг цаа бугын аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бүх төрлийн дэмжлэгийг зохицуулсан байдаг. Швед, Норвегт саами нарыг цаа бугын аж ахуй эрхлэх онцгой эрхээр хангадаг. Скандинавын орнуудын газар нутгийн 33-40 хувь нь цааны бэлчээр юм. Цаа бугын мах, арьс, гар урлалын орлогоос гадна засгийн газрын нөхөн олговор тэдний орлого болдог. Гэсэн ч цаатан өрхийн орлого бусад салбарт ажиллагсдаас доогуур хэвээр байна.

   Цаатан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт цаатнуудын биш өөр хүмүүсийн халаасыг түнтийлгэсэн тохиолдлуудын тухай Хүний эрхийн үндэсний комиссын судалгаанд баримттайгаа байна. Хэдэн зуун саяар яригдах тендерийн хэрэгжилтэд хэн ч хариуцлага хүлээсэнгүй бололтой. Мөн цаатан иргэдийн хүүхдийн дээд сургуулийн зардлыг төрөөс даадаг бөгөөд оюутан нь цаатны биш дарга нарын хүүхэд байдаг тухай яриа ч тайгад гарч байна. Сургалтын зардлаа төлж дийлэхгүйн улмаас жилийн чөлөө аваад тайгадаа буцаад ирсэн оюутан ч бий.

    Юутай ч хоймор нутгийн ховор хүмүүсийн талаарх бодлогод эргэлт гарч магадгүй гэсэн найдвар хасах 48 хэмийн хүйтэнд урцанд хоносон улсын ерөнхийлөгчийн томилолтын дараа үлдлээ.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • (103.10.23.112)
    doorhiig unshlaa. ene bagabandi gedeg sahal ***** jinhene toriin hutguur bsan yum bishuu. odoo tegeed ichihchgui OT-n TUZ gd yu ch hiihgui hernee sariin 20.000$ avdag gee bizdee. ooroo ch yahav uheed alga bolloo gehed mongol tumend ochih yostoi bsan naad mongo chini ur udamd chini gai l boloh bh daa.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • BAT (27.123.214.113)
    ERHEM ERUNHIILUGCHUU,HOIMOROO ZALARCH SHUTEENDE DAATGUULJ BOLSON BOL UUD HAALGAA YANZALAA.UUDLUH AIL UUD HAALGANAASA.HAMAG YUM URAGSHAA URSAAD BHAD....
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.212)
    Elbegee udahgui shorondoo, Uul bas adilhan yuma baina daa.Zorigiin uheld ene 2 shuu,
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (122.201.18.221)
    Doorhi zuiliig unshlaa aimaar yum baina daa. Elbegee, Uul 2 yaj taivan amidarch chaddag baina , udahgui nugel nudeeree garnaa, 2 aluurchin.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (182.160.27.135)
    Цагаан нуур бол жинхэнэ бөөгийн нутаг
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (182.160.27.135)
    boodson bn daa manai eronhiilogch tiimee
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Баттөр (182.160.58.145)
    муулаад байгаа өчүүхэн гарууд та нар Ерөнхийлөгчтэй тусгаар улстай байгаадаа баярлаж яв.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • шш (124.158.109.215)
    бөөд очиж мөргөх асуудал л гарч л дээ зайлуул
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • kk (202.131.234.2)
    Enhbayar shorond Eebee eronhiilogch urtsand honoj dee.Ali ali ni baih estoi gazraa bnadaa
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • asaSD (202.21.106.67)
    xaxaxax tanaid honono doo gedeg shig yum boljee
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.28.98)
    -Хууль зүйн сайд Л.Цог: Энэ хэргийг илрүүлэхгүй байх хүсэлтэй хүмүүс байгаа нь янз бүрийн байдлаар мэдрэгддэг учир тийм ч амар илрэхгүй. -Цагдаагийн хурандаа, нэрт мөрдөгч Ц.Жамъянсэнгээ агсан: Эхний үед амьд гэрчтэй, тодорхой цөөхөн таамаглалтай байсан болохоор илрүүлэх боломжтой байсан. Бидний ажиллаж байсан ажлын хэсгийг татан буулгах үүрэг өгсөн хүн бол энэ хэргийн захиалагч байх үндэслэлтэй. -УИХ-ын гишүүн О.Даш-балбар: Аллагын захиалагч нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр шүү дээ. Энэ хоёрын зохиосон хөтөлбөрөөр тэр Б.Булган гэдэг олиггүй эм ажиллаж, нөхрөө алуулаад өөрөө гэрч болж үлдсэн. -УИХ-ын гишүүн агсан М.Зэнээ: Энэ хэрэгт нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар шууд холбоотой гэдэг нь тодорхой. С.Зориг агсан алагдсан газарт Э.Бат-Үүлийн малгай хэвтэж байсан нь яалт ч үгүй нотлох баримт мөн. Тэд хэргийн газарт цагдаагийнхан очихоос өмнө очиж, зориуд санаатайгаар ул мөрийг нь баллах ажиллагааг зохион байгуулсан. Энэ хэргийн Элбэг захиалсан байх өндөр магадлалтай. Учир нь Жамъянсэнгээ хурандаа Базаргүр гэх мэт цагдаагийн туршлагатай хүмүүсийн оролцоотойгоор байгуулсан ажлын хэсгийг байгуулагдсанаас 5 хоногийн дараа татан буулгасан. Яагаад татан буулгасан гэдэг нь тодорхой бус. Жамъянсэнгээ хурандаа үхэхээсээ өмнө манай ажлын хэсгийг татан буулгасан хүн бол энэ хэргийн захиалагч гэж хэлсэн байдаг. Тэр Базаргүр гэдэг хүний ярилцлагаас үзэхэд ямар шалтгаанаар ажлын хэсэг татан буугдсан талаар мэдэхгүй байсан. Мөн Дашбалбар бас Элбэг Үүүл 2-ийг их муухай юм хийсэн хүмүүс гэж чуулган дээр хэлсэн. Хэрэв Энхбаяр алсан бол энэ хэргийг илрүүлэх гэж Энхбатыг авч ирэх даалгавар өгөхгүй байсан байх. Харин одоо тэр хэргийг илрүүлэх гэж ажилласны төлөө Энхбаярыг алахаар үзэж байна. Хурцыг бас юм гадарлана гээд албан тушаал ахиулсан байх. Хүмүүс энэ хэрэгт Булганыг холбоотой гэж хэлдэг. Зүгээр нэг хүн хүн алахыг хүсэхгүй, хүн алж л байгаа бол өөрөө ч бай захиалгын ***** ч бай амьд гэрч үлдээхгүй. Гэтэл Булган амьд байдаг. Булганд нөхрөө аврах боломж байсан хашгирах юм нүдэх гэх мэт. Гэтэл тэгээгүй чимээгүй сууж Зоригийг алуулахыг хүлээсэн байдаг. За ямар нэг байдлаар Булган хамаагүй гэхэд гэрч гэдэг утгаарай айх хамгаалатад орохыг хүсэх байлтай гэтэл тэгээгүй. Мөн энэ хэргийг шалгасан цагдаагийн хүмүүс сэжиг таамаг дэвшүүлсэн хүмүүс бүгд өнгөрсөн гэтэл Булган чөлөөтэй зугаалсаар. Хэрэв Булган холбоотой бол Бат-Үүл ямар нэгэн байдлаар оролцсон байж таарна яагаад гэвэл мань 2 өмнө нь эр эмийн холбоотой байсан гэдэг яриа үнэн гэдэг нь баталгаатай. Үүнээс Бат-Үүл холбоотой бол Элбэг ойлгомжтой захиалагч нь юм уу хамтрагч нь байж таарна. Нөгөө талаас энэ хэрэгт ерөнхийлөгч Багабандийн бүлэглэл оролцсон байх өндөр магадлалтай. Тиймээс тухайн үед илрүүлэх ажлыг тэгж их сааруулах юмыг бодлоготой хийсэн байж таарна. Тиймээс 2 намын оролцоо байсан учраас илрүүлэх ямарч сонирхолгүй байдаг байх. Бүгдээрээ хэнч биш гөлөг болох учраас энэ хэрэгт оролцсон гарууд нийлээд Энхбаярыг нухах төлөвлөгөөтэй байгаа байх, хэрэв Энхбаярыг нухчихвал энэ хүнтэй хамт маш их мэдээлэл, хар түүх алга болох учиртай. Нөгөө талаас Наранцацралтыг унагахад АН-д байдаг Алтангадас маш их үүрэг гүйцэтгэсэн учир нь Наранцацралт сайд С.Зоригийн хэргийг ирлүүлэх талаар маш үнэнч ажилласан гэтэл АН дотроосоо Наранцачралтыг унагах ажиллагааг Алтангадас хийсэн ба Г.Батхүү тэргүүтэй сайдууд бүгд өргөдлөө нэг зэрэг өгсөн байдаг. Ганцхан Л.Цог гадаадад байсан учраас санал өгөөгүй сүүлд ирээд би Наранцацралтын эсрэг санал өгөхгүй байсан гээд сайдаасаа огцорч бусад өргөдөл өгсөн сайдууд дараагийн засгийн газарт сайд болсон. Ер нь С.Зоригийн аллагад АН болон түүнд харъялагддаг Алтангадас бүлэглэл маш их үүрэг гүйцэтгэсэн ба Арчилалыг унагахад бас л тэр хэмжээгэрээ орлцсон ялангуяа Гончигдорж. Гончигдорж бол дэд ерөнхийлөгчийн сонгуульд С.Зоригтой өрсөлдөөд нэрээ татах болохд хэлсэн үгнээсээ буцаж өөрөө дэд ерөнхйилөгч болж байсан хүн. Одоо тэгээд эргээд харахад энэ Алтангадас бүлэглэл яаг л Энхбаяр шиг 1990 оноос хойш бүхий л хугацаанд төрд байсан байдаг юм. Ямар сайндаа л МАХН-тай нийлцэн бүдүүн бүлэг байгуулаад явж байх вэ дэ. Ингээд бодохоор Энхбаяраас гадна Алтангадас гэдэг бүлэглэлд С.Зоригийн хэрэг бас л их өгөөжтэй туссан нь харагдана. Ямар сайндаа л сонгууль удирдсан муу Энхсайхнийг жийж мөнгө идээд Америкд Харвард сураад ирсэн Элбэгийг ерөнхий сайд болгоод л. Элбэгдорж гарахаар Дорлигжав бол дагаад л явдаг бичигдээгүй хууль гарсан байна. Дорлигжав бол Алтангадасын тэргүүн эгнээний хүн гэ бүгд мэднэ. Элбэг Баярцогт Сайханбилэг тэргүүтэй хүмүүс ямар мөнгөөр Америкт сурав гэдгийг бас судлах л асуудал. Анзаараад байхад С.Зоригийн аллагатай холбоотой мэдээ материалууд устаад л байгаа. хардагддаг муу Энхсайхан бол аль эрт засгаас холдсон. Багабанди ерөнхийлөгчөөс буухасс өмнө Цагаан шонхорын Энхтайван гэгч нөхрийг сулласан, суллагдахаас нилээн өмнө манай томчууд мань эрийг тосох гээд шоронгийн наана тосоод наадам аятай л юм болсон гэсэн. Суллах нь аль эрт тодорхой болсон байсан гэсэн. Яахаараа ч Багабанди өршөөл үзүүлдэг юм бүү мэдээ. Ямар нэгэн холбоо байдаг л ют шиг санагдсан. Эцэст нь хэлэхэд энэ хэрэгт Багабанди хэмээх нөхрийн сонирхол, АН-ийн Алтангадас фракци л их үүрэгтэй оролцсон гэж боддог юм. Аа нээрээ Зоригийг ерөнхйи сайдад албан ёсоор дэвшүүлэх хурлыг Элбэг Гончиг 2-ийн нэг нь хойшлуулсан тэгээд хамгаалалтад орж чадаагүй гэдэг юм билээ.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (122.201.18.168)
    elbegee durak sunguuliin shovuu hiij yavaa ***** bhgui yu daa
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
    • chi uuruu bag horooniihooo songuulid ch orj cjadahgui sul doroi amitan bgaa daa
      2012 оны 12 сарын 25
  • bh (122.201.18.230)
    tsaatan ard tvmend tuslah ni zob shvv mongon tuslamj ni ilvv boditoi uom bna da
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (202.5.195.68)
    CHI ODOO BADAMHATAN GDG HUNIIG ZUGEER TGJ BICHEJ BOLOHGUI
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • цаатан (182.160.31.217)
    21-нд хотод байсан хүн шдээ. 22-нд манай Цагааннуурт Зүүн тайгад ирсэн юм
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (183.81.171.2)
    erunhiilugchd bayarlalaa ulsin etseg iim l baih yostoi doo urid ni hench ingej yavj baigaagui odoo yum yum l uurchlugduj baina daa saihan baina tand ih bayarlalaa erunhiilugchuu
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (210.89.232.110)
    21 nees zugtaj huwsguliin taigad ybsna hvn dee
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (115.187.89.12)
    Ene 21-s zugataj Uuland garsan yum bna ldaa
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    nar delhiig toirdog gej olon zaluus hariulsand uneheer haramsaj baina.tednii buruu bish bi dotroo ihed buhimdaj bailaa.tenger urshuuh boltugai.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • unshigch (202.9.47.132)
    setguulchided zurgiin apparat bdaggui yumuu yamar wa neg medeeleliig goy zuragtai tavihgui yumaa tomhon zurag n ter unen hudlaan medegdehgui baahanl yum bichtsen bh yuma
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    er hun ho.mongol hun uls orniihoo shirheg uvsnii tuluu baih yostoi.ungursun zavaan gajuudlaasaa mongolchuud hurdan salj zuv goldrildoo oroosoi gej bi uneheer husej baina.minii mongoliin ur huuhduud bainga etseg uvugduuruu baharhaj baih ter muchiig harah bolno. bid tengeriin humuus shuu.tengeree shutej amidardag murtuu tengertee itgehgui neg zalitai avgain ugend orsond uneheer haramsaj baina.mongolchuud bolovsroliin sistemdee anhaarah tsag bolson.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Good (183.81.169.21)
    -48 hemd neg honood uz dee. Daraa ni olon yum yariach!!! Elbegdorj zorigtoi eronhiilogch. Busad darga nar end hundaga harshilduilaad l baij bga
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.21.111.20)
    Tsaatnuudigg harj uzeh tsag ni odoo bolson, hergetei hereggui zuild heden sayaar ni zardag hernee yag irgeddee chiglesen iim asuuudald yamar ch hoirgo handdin be dee
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (202.180.220.86)
    mundg hun ta nar turuu deedelj suraa. enhbayariig bhad bas l muuldag bsan odoo bolohoor ternees sn hun bhgui geh odoo bolimoor um. ebe bol ondoo hun dee
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зальжин (202.126.89.178)
    Нөгөө 21 ндхэдэн гэр урц гэлээ бариулцан байна гээд байсан хөвсгөлд тэрийгээ л зальжин зангаараа шоудаж байна даа
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (182.160.55.33)
    долигнуур ***** долоосон сэтгүүл зүй гэдэг нь энэ үү??????
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (122.201.18.153)
    gazar hudlohod auylgui gazriig songoson bna
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • mongol (122.201.18.194)
    boo deer ochij 2013 songuulia daatgasan bna
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (202.70.40.204)
    PR PR PR PR PR PR PR - SONGUULI.kkkkkkkkkkkkkkkkkkkkk
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (182.160.35.211)
    Enhbayar bol heruul hiigeed l hund salaavch uguudl yavj bsandoo erunhiilugch bhda..
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (202.72.245.150)
    munadag hun shuu
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (182.160.19.213)
    hudlaa hutsaj bgaan ene erunhiilugch unen shouchin gar yumaa.chinii honoh ger ovoohoig chin murungiin ontsgoi albaniihan urd udur ni ochij barij honoson shdee.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • м (49.0.184.143)
    Улсын ерөнхийлөгч ийм л байх ёстой. Баярлалаа.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.180.216.211)
    Зөв,сайн л байна.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    10 цаг 44 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    14 цаг 41 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 54 мин
  • Спортын шилдэг 5 кино
    18 цаг 8 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    18 цаг 40 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 45 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 56 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    19 цаг 2 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    19 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК