Энэтхэг улсын Дели хотноо энэ сарын 13-20-ны хооронд Азийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо. Стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр болж өнгөрсөн уг тэмцээнд Азийн 12 орны 400 гаруй өсвөрийн шатарчид оролцсон юм. Тэгвэл Монгол Улсаас сонирхогчдын шатрын дэлхийн аварга, Фиде мастер Сумъяагийн Билгүүн, дүү С.Чингүүний хамт амжилттай оролцоод иржээ. Фиде мастер С.Билгүүн U15 насны ангиллын рапидын төрөлд түрүүлж Азийн аварга болсон бөгөөд стандарт төрөлд дөрөв, блиц төрөлд тавдугаар байр эзэлсэн аж.
Харин дүү С.Чингүүн нь U7 насны ангиллын стандарт төрөлд түрүүлж Азийн аварга болсон бөгөөд рапид төрөлд дөрөв, блиц төрөлд гуравдугаар байр тус тус эзэлжээ. Ах дүү хоёроор шатрын хорхойтнууд хийгээд өсвөрийн насныхан ихэд бахархаж байгаа юм.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (5)