Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж
байсан ахлагч Г.Мөнх-Эрдэнэ өвчний улмаас зуурдаар нас барсан юм. Тэгвэл
дахин нэг энхийг сайхиулагч зуурдаар нас баржээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Г.Мөнх-Эрдэнэ өвчний улмаас зуурдаар нас барсан юм. Тэгвэл дахин нэг энхийг сайхиулагч зуурдаар нас баржээ. Тодруулбал, Гантулга овогтой нь дэд ахлагч Амартүвшин Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд багтан 2012 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын цэргийн баазад үүрэг гүйцэтгэж байсан аж. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өчигдөр салааны бусад цэргийн алба хаагчдын хамтаар Румбек хотын төвд байрлах усан санд орж байгаад живсэний улмаас амьсгалын замын бүтэлт, зүрх судасны болон амьсгалын хурц дутагдлын улмаас нас барсан байна.
Г.Амартүвшин нь 1989 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг. Тэрээр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 4 мотобуудлагын ротын танк эсэргүүцэх салааны наводчик албан тушаалд 2010 оноос ажиллаж байгаад өөрийн саналаар тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб талийгаачийн шарилыг татан авах ажиллагааг зохион байгуулахаар Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн төв штабтай хамтран ажиллаж байгаа аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (10)