

Төлөөлөгч Сирийн ерөнхийлөгчтэй Дамаскус хотноо уулзаж, хямрал, бослогыг дуусгах талаар хэлэлцсэн байна.
Уулзалтын дараа ноён Брахими “Бид хямралыг дарахын тул цаашид хэрэгжүүлэх олон алхмуудыг хэлэлцэн шийдлээ” хэмээн мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч хоёр жилийн турш дарангуйлагч ерөнхийлөгчтэйгээ бөмбөгдөлцөж буй Сирийн ард түмний хямрал, хядлагыг дарах ямар ямар шийдвэр гаргасан, харилцан тохиролцсон талаар нарийн тодорхой мэдээлээгүй байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сирийн сөрөг хүчин буюу Сирийг чөлөөлөх армид Хама хотын олон зуун иргэн нэгдсэнээр Башар Ал Ассадын цэргүүд тус хотын Халфая тосгонд агаарын дайралт хийж 100 гаруй хүн амиа алдсан юм.
Д.Идэр