
МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд эрхэм гишүүн М.Энхболдыг УИХ-ын дэд даргад дэвшүүлж, гишүүдийн дийлэнх дэмжив.
Гишүүн М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар сонгох тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
Тэрбээр 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.1987-1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тус тус ажиллаж байсан.
Б.Золбоо
Сэтгэгдэл (4)