“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял
сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч
генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн
хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа
О.Зоригт нар хорих ангид хуваарилагдан ялаа эдэлж буй.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар хорих ангид хуваарилагдан ялаа эдэлж буй.
Нэгэнт гурван шатны шүүхээс ял сонссон учир тэд дараагийн алхмаа хийж, Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд өршөөл үзүүлж магадгүй байгаа юм байна.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан билээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (6)