
“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял
сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч
генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн
хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа
О.Зоригт нар Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн хэмээн эх сурвалж мэдээлсэн.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн хэмээн эх сурвалж мэдээлсэн. Гэвч уг мэдээллийг Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл үгүйсгэсэн юм. Харин энэ талаар Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж байсан ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлээс тодруулахад “Энэ тухай яригдаж байгаа. Тухайн гэмт этгээд Ерөнхийлөгчид хандаж уучлалт, өршөөл гуйсан тохиолдолд гэмт этгээд ямар ч ялтай байсан хамаагүй өршөөл үзүүлдэг. Заавал баяр ёслол гэлтгүй хүссэн үедээ өршөөл үзүүлж болно” гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (5)