

Тэд исламын шашинт эрх баригчдын эсрэг “Үндэсний авралын фронт” холбоод суурилан нэгдсэн нам байгуулахаар хэлэлцэн тохиролцож, энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдээлсэн байна. “Энэхүү нам нь нэгдмэл хүч бөгөөд хамтарсан тэмцэл явуулахын төлөө бүгдийг нэгтгэх болно” гэж сөрөг хүчний удирдагч Мохаммед Абул Гар хэлсэн байна.
Үндсэн хуулийн санал асуулгыг эсэргүүцэж байсан сөрөг хүчнийхэн санал хураалт дуусч, ялагдсаны дараа энэхүү мэдээллийг гаргасан юм.
“Бид үндсэн хуулийн санал хураалтын үеэр их туршлага олсон. Гэхдээ удахгүй болох парламентын сонгуулийн үеэр бага зэрэг зохион байгуулалт хийх цаг болсон” хэмээн Мохаммед Абул Гар нэмжээ.
Д.Идэр

Сөрөг хүчний удирдагчид

Сөрөг хүчний удирдагчид