

Ерөнхий сайдын энэхүү шийдвэр парламент улсын төсвийг 309:55 саналаар баталсны дараа гарлаа хэмэнэ хэвлэл мэдээлсэн байна. Улсын төсвийг батлахаас 55 гишүүн татгалдсан аж.
Марио Монти энэхүү шийдвэрээ өөрийн биеэр мэдээлсэн хэдий ч ирэх хоёрдугаар сарын 24-нд болох сонгуульд дахин өрсөлдөх эсэх талаараа мэдээлэхийг хүсэхгүй байна гэжээ.
Европийн комиссар асан эдийн засагч Марио Монтиг Италийн ерөнхийлөгч Жиоржио Наполитано өнгөрсөн жил ерөнхий сайдын ажлаа өгсөн Сильвио Берлусконийн оронд томиолсон билээ.
Марио Монти ерөнхий сайдаар ажиллах үедээ эдийн засгийн шинэчлэлийн асуудалд шинэ бодлого баримталж, өрийг цэгцлэхэд анхаарч байсан юм. Харин түүний бодлогыг Италийн ард түмэн сайшаагаагүй хэмээн сайт бичжээ. Италийн ажилгүйдэл 10-р сард 11.1 хувь хүртэл өссөн байна.
Марио Монтигийн албан тушаалын хугацаа 2013 оны дунд үед дуусах ёстой байсан юм. Харин түүний гаргасан шийдвэрийг Сильвио Берлускони ирэх сонгуульд өрсөлдөх бэлтгэл хэмээн дүгнэсэн байна.
Д.Идэр