

Төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан энэхүү арга хэмжээний үеэр тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзаад амжжээ. PSY арга хэмжээний дараа хэвлэлийнхэнд ерөнхийлөгч Барак Обама ганнам бүжиг хийхгүй гэсэн хэмээн ярьсан байна. Учир нь Обама PSY-д ганнам бүжиг түүний эхнэр Мишель болон хүүхдүүдэд нь бүжиглэхэд эвгүй, ичмээр санагддаг гэж хэлсэн байна.
Гэхдээ Америкийн ерөнхийлөгч дуучин залууд “Би ганнам стилиэр сайн бүжиглэдэг” гэж хэлсэн хэмээн PSY гадаадын сэтгүүлчдэд ярьжээ.
Ерөнхийлөгчийн гэр бүлийн эмэгтэйчүүд байгаагүй бол Барак Обама ч миний бүжгийг бүжиглэх байж хэмээн PSY бодсон байх гэж “The Hollywood reporter” бичжээ.
Д.Идэр


Сэтгэгдэл (2)