
“Anemone” хамтлагийнхан анхны цомгоо гаргах гэж байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа.

“Anemone” хамтлагийнхан анхны цомгоо гаргах гэж байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Тэгвэл тэд шинэ жилийн баярт зориулан гэгээн хайрын тухай өгүүлэх шинэ дуугаа удахгүй дүрсжүүлэн цацахаар болсон байна. Тэдний “Хэлээгүй” нэртэй дуу удахгүй гарах “Anemone” анхны цомогт нь орох гэнэ. Дууны хөгжмийг “Up music” продакшны хөгжмийн продюсер Н.Халиун, үгийг П.Нарангэрэл бичжээ. Харин клипийг “V” студийн уран бүтээлчид хийсэн аж. Хамтлагийнхны шинэ дүр төрхийг “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр тодорхойлжээ.
Д.Ундрах 24tsag.mn