Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно

Өнөөдөр уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой болон уурхайчдын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан “Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой”-н баярын хурал СТӨ-нд яг одоо болж байна. Уг хурлыг нээж уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Их Хурлын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр “Уул уурхайн салбарын ололт амжилт” сэдвээр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид илтгэл тавих бөгөөд ойд зориулсан баримтат киног толилуулах юм байна.