
Харин II байрт Уул уурхайн хүрээлэнгийн дэд дарга, доктор, профессор Б.Пүрэвтогтох “Монголын уул уурхай ба шинжлэх ухаан” илтгэлээрээ шалгарсан. Гуравдугаар байрт Ж.Батбилэгийн “Уул уурхайн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гуравдагч зах зээлд гаргах гарц” нэртэй илтгэл тодорчээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлээр “Уул уурхайн салбар-Хөгжлийн тулгуур II” нэртэй эмхтгэл гаргасан байна. Уг бүтээлийг энэ үеэр эрдэмтдэд гардуулсан юм. Эрдэм шинжилгээний бага хурлыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулжээ. Хурлын зорилго, ач холбогдлын талаар УУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэрэгжилтэн Ч.Цогтбаатараас тодруулахад “Уул уурхайн салбар-Хөгжлийн тулгуур” эрдэм шинжилгээний бага хурал нь уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн хүрээнд болж байгаагаараа онцлогтой юм. Энэ хурлыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Хурлын гол зорилго нь эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг төрийн бодлогодоо тусгах явдал байлаа” гэв.
Эх сурвалж: Өглөөний сонин