
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдөр Монголбанкны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 35.0 сая ам.доллар худалдан авах, 23.5 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Монголбанк 1397 төгрөгийн хаалтын ханшаар 23.5 сая ам.доллар худалдан авч, банкуудын ам.доллар худалдах саналыг 100 хувь биелүүлсэн байна. Юанийн арилжааны санал ирээгүй байна.
Монголбанкны дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.
Сэтгэгдэл (1)