Гэхдээ энэ нь өвөрлөгчдийг өвлийн наадам хийхэд саад болсонгүй. Урьд жилүүдээс илүүтэй хүйтэрч байгаа ч Хөлөнбуйрын уламжлалт өвлийн наадам нээлтээ хийлээ. Монгол үндэстний дээл хувцсаараа гоёсон хүмүүс “Өвлийн наадам 2012”-ын нээлтийн үеэр гал тахих ёслол хийжээ. Мортьтон залуус хөлхөлдөж, тэмээн хөсөг ачсан байв гэж Хятадын “Ардын мэдээ” сонинд бичсэн байна. Мөн энэ наадмын үеэр монгол бөх, сур харваа, хурдан морь зэрэг уламжлалт уралдаанаас гадна цасны хөл бөмбөг зэрэг төрлөөр ч тэмцээн зохиогдох юм.

Фото зургийг "Reuters"
Харин энэ үеэр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод -14 хэм хүрсэн нь сүүлийн жилүүдийн дээд амжилт тогтоолоо. Орон сууц, үйлдвэр, байгууллагуудын хийн халаалт доголдсон тул зоогийн газар, зочид буудал зэрэг газрын дулааныг хязгаарлахаас аргагүй болжээ. Мөн өвлийн хүйтэн салхи, шуургнаар боссон нарийн ширхэгтэй тоос Бээжингийн оршин суугчдыг марлиар хийсэн ам хамрын хаалт зүүхэд хүргэсэн байна.

Фото зургийг "Reuters"
24tsag.mn
Сэтгэгдэл (2)