
Дээрхийн гэгээн XIV Далай лам Оросын харьяат шавь нартаа зориулан ном тавьж байна. Энэ сарын 24-27-нд Шинэ Дели хотод болж буй энэ лекцэнд бурхны шашинтнууд олноор оршин суудаг Буриад, Халимаг, Тувагаас олон зуун мөргөлчид иржээ. Уламжлал болсон энэ айлтгал өмнө нь Далай ламын өргөө байдаг Дармасалад болдог байсан ч энэ жил Энэтхэгийн нийслэлд зохион байгуулахаар шийдсэн байна. Далай ламыг ном тавьж дууссаны дараа хүссэн оролцогч бүр Дээрхийн гэгээнд хандан асуулт тавьж болох юм.
Далай ламын лекцийг "Ринбүчи багш" төвийн тэргүүн Ело Ринбүчм (Буриад), Халимагийн дээд ламтан Дилав ринбүчи нарын хүсэлт, ОХУ-ын Тыва (Тува) улсын хамба лам Дэнзэн Цүлтэмийн дэмжлэгээр зохион байгуулжээ. Далай ламыг Орост нэвтрэх визийг Москва сүүлийн жилүүдэд олгохоо больсон билээ.
Сэтгэгдэл (3)