
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун аймгуудын нутгаар зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Эхийн голын Баян-Бүрд орчмоор 3-8 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.