зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинээр “нээгдсэн” монгол угсаатны төлөөлөгч Улаанбаатарт иржээ

2012-12-26
0
ЖИРГЭХ

   Сяо угсаатан хэмээн нэрлэгддэг 5000 орчим монгол гарлын хүн Хөнань мужийн 10 гаруй тосгон сууринд суурьшин амьдардаг бөгөөд тэднийг монгол гэдгийг нь батлахад чухал сурвалж болсон чулуун дурсгал /бунхан/ Хэнань мужийн Жун Моу сиянд /хошуу/ бий.
   uvgunАнх Хятадын Синьхуа агентлаг Төв Хятадын Хэнань мужид 5000 орчим монгол угсаатныг “нээж олсон” тухай мэдээ цацсаныг Гонконг, Макаогийн хэвлэлүүд өртөөчлөн дамжуулжээ. Хөх хот дахь Ерөнхий консулын газрын Консул Ж.Баярбаатар, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Б.Занданхүү нар Хэнань руу хөдөлж “шинэ монголчууд”-ын төлөөлөгч болсон нь Сяо Юн Цюань (монгол нэр нь Мөнхбулаг) гуайтай ярилцлага хийсэн нь 24цаг.мн сайт дээр гарсан билээ. Уг ярилцагадаа Сяо Юн Цюань гуай удахгүй монгол нутагтаа хөл тавих мөчийг тэсэн ядан хүлээж байна гэж байсан нь харин өнөөдөр нэгэнт биеллээ олж -30 хэмийн Улаанбаатарт тэр ирээд байна.
   
   Сяо угсаатан хэмээн нэрлэгддэг 5000 орчим монгол гарлын хүн Хөнань мужийн 10 гаруй тосгон сууринд суурьшин амьдардаг бөгөөд тэднийг монгол гэдгийг нь батлахад чухал сурвалж болсон чулуун дурсгал /бунхан/ Хэнань мужийн Жун Моу сиянд /хошуу/ бий. Тэр чулууны бичээсийг БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн , Үндэстний судлал болон хүн судлалын судлах газар, Юаны түүхийн нийгэмлэг, Өвөр монголын их сургууль, Нан-Кай их сургуулийн эрдэмэт хамтран тайлж Сяо овогтныг монгол гэдгийг тогтоосон гэнэ. Эдгээр эрдэмтдийн баталж гарын үсгээ мутарласан улаан хавтас, алтан үсэг, хүрэн тамга бүхий батламжаа сугавчлан Хэнань мужийн Жэнжөү хотоос Улаанбаатарт ирсэн Сяо Юн Цюань хэмээх эрхэм:

   -Бид монгол хүн гэдгээ мэддэг, өөр зуураа ярьдаг байсан. Гэхдээ цагийн хэцүүд хятад хүмүүсээс нууж явлаа. Түүх соёлоо эрж сурвалжилж, монгол гэдэг үгийг тарни шиг л бодож явсан биднийг албан ёсоор баталж, хүлээн зөвшөөрснөөс хойш манай нутгийн залуус монгол гэсэн омгорхлоо барьж дийлэхгүй шахам болсон гэж 24цаг.мн-ий сурвалжлагчид хэлэв. Түүний ярьж байгаагаар Юань гүрэн унаж Мин гүрэн байгуулагдахад буюу 1368 онд өвөг дээдэс нь хядлага хавчлага, өшөө хорслоос дүрвэн одоогийн нутагтаа иржээ. Он цагийн эрхээр тэд үнэн түүх, уг гарвалаа нууж, хятад соёл, зан заншилд уусан хайлжээ. Арга ч үгүй биз, өнөөдөр 94 сая оршин суугчтай, хүн амын тоогоороо Хятаддаа гуравдугаарт ордог Хэнань мужид 5000 сяо овогтон амьдарч байна. Ингээд тэднийг тодруулж, баталсан гэх эрдэмтдийн дүгнэлтийг ямар нэг тайлбаргүйгээр 24цаг.мн орчуулан сийрүүлснээ хүргэж байна.

СЯО ОВГИЙН ГАРЛЫГ МАГАДЛАН ТОГТООСОН БИЧИГ
  kkkkkk  Мин улсын эхний үед Жиннинлу-гийн газраас нүүн гарч явсан Сяо овогтны учрыг түүхэнд эс тэмдэглэсэн бөгөөд мөн бас цадиг сударгүй болж, хянан байцаах аргагүй болсон тул түүний уг язгуурыг мэдэхүйеэ бэрх болжухуй. Хэдийгээр олон газраас эрж сурагласан боловч мөн ч ялгавар гаргаж чадахгүй арга алдран ямар хүнийг эрж тодорхойлон авахыг мэдэхгүй тул Сяо овогтон сэтгэл уужран санаа амарч чадахгүй байлаа. Баярлууштай нь Сяоо овогтны дээдсийн онгоны газарт Чин улсын Тэнгэр тэтгэгчийн үед босгосон нэгэн хөшөө чулуу байх ажээ. Үсэг нь баларч тодорхой бус болсон боловч бараг бүрэг танигдах үсэг бас байх билээ. Түүний дээр “... Юаны үеийн ... хол хязгаарын улс, амжуулд соёрхсон газар болвоос Шаньши мужийн Хун-дун шиань бүлгээ. Өрх ам нь арвижиж ... өвөг дээдэс нь харц ард болж дүрвэн зугатаж явсан дунд гэрийн цадиг бичгийг гээгдүүлсэн тул өргөмжлөл ёсоор овог угсаагаа тэмдэглэсээр бүлгээ” гэх зэрэг үсэг байв. Мөн бас түүхэн судраар лавлалт болгож доорх мэт магадлан тогтоов.

Нэг. Юань улсын үе дэх хол хязгаарын улс гэдэг нь хамгийн хол байгаа харъяат улсыг хэлжухуй. Чингис хааны ахмад хөвгүүн Зүчийн байгуулсан Кипчак хаант улс болвоос Юань улсын дөрвөн их хаант улсын дотор хамгийн хол байгаа харъяат улс мөн. Бас “Хулгай дээрмээс болж чадиг буюу өргөмжлөл бичгийг гээгдүүлжухуй” гэсэн үгсээс Сяо овогтон бол уг нь гавъяьт эрхэм гэрийн хойчис болох бөгөөд харин түр солигдож энгийн ард болон буурсаныг илтгэжээ. Энэ нь мөн Сяо овогтон бол Монгол үндэстний тэнгэрлэг удмын эрхэм угсаа мөн, Юань улсын Тайзу богд Чингис хааны үр хойчис мөн гэдгийг тодорхойлжээ.

Хоёр. “Амжуулын соёрхлын газар болвоос Шаньши мужийн Хун-дун шиань бүлгээ” гэсэн хэдэн үгээс Сяо овогтон болвоос Зүчийн хөвгүүн Батын хойчис болно гэдгийг мэдэж болно. Юань улсын Тайзун хаанаас улаан бичин жилд (1236) Пинян-гийн газрыг (эдүүгээгийн Шаньши мужийн Линфань) Батын амжуулын газар болгон болгон соёрхжээ. Дадэ-гийн есдүгээр онд (1305) өөрчилж Хундун шианыг дотор нь багтаасан Жиннинлу, Пинянлу-д харъяалагдах зургаан шианыг соёрхжээ. Эл ван нар соёлхлын газраа дахин өөрийн үр хүүхэддээ хувааж өгдөг дадлаар Бат нь бас Пинянфү-гийн газрыг дөрвөн хөвгүүндээ хувааж өгсөн бөгөөд зам харилцаа дөхөм бөгөөд өнгө шимлэг болох Хундун шианы газрыг их хөвгүүн Сартагт хувааж өгөх нь зүй ёсонд нийцэх явдал байлаа. Нэгэнт Кипчак улсын ван болсон Сартаг нь 1255 онд Мөнх хаанд бараалхаад буцах замын гудаст нас барсан байна. Ингээд вангийн суурин нь түүний авга Бэрхийн гарт оржээ. Сартаг нь Христосын шашныг шүтдэг бөгөөд Бэрх нь харин Исламын шашин шүтдэг тул хоёр бүлгийнхэн харилцан гал ус шиг байж, өшөө хорсон гүн зузаан болсон байв. Сартаг нэгэнт нас барсан тул түүний бэлэвсэн эхнэр болон үр хүүхэд нь Кипчак улсад харих аргагүй болж, арга бус тэдний соёрхлын газар болох Хундун шианд хүрч үе улиран амьдрах болжээ.

   Иймээс Сяо овог нь Сартагийн хойчис болох ёстой. Түүний удам угсаа нь: Чингис хаан – Зүчи – Бат – Сартаг – Сяо овгийнхон болох ёстой.
Үүний тулд хянан тогтоов.

Магадлан тогтоосон тусгай мэргэжилтэн:
    Дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн алдар хүндэт хэлтсийн гишүүн, Дундад улсын нийгмийн шинжлэх ухаан, үндэстний судлал болон хүн судлалын судлах газрын угийн дарга, судлаач Рун Күнь,
Дундад улсын Юаны түүхийн нийгэмлэгийн дарга, Нан-Кай их сургуулийн түүх судлалын хүрээлэнгийн профессор Ли Хуйань,
    Дундад улсын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстний судлал болон хүн судлалын судлах газрын судлагч Бай Цуйчинь,
    Өвөр монголын их сургуулийн түүхийн салбарын профессор Бө Яньху,
    Хэнань мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн түүх судлах газрын судлагч Рэн Зунюэ.

2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (51)

  • бөаө (182.160.45.209)
    эрдэмтдийн л судалгааны ажил юм байна. Тэр Хэнань нутгийн Сяо байтугай наадах Хөх хотод монгол биш болсон монгол хүн маш арвин байна.
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.12.238)
    урагаасаа хол намайг хэн хэлэх вэ гэсэн тийм ноёрхол тогтоож амьдарч нэгжээ захирч чадаагүй та нар нэгжээ дахиж сэргээ тэгээд нэгдэх санаагаа тавь. усанд урсдаг муу гурилаас урсдаггүй нэг чулуу дээр
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.12.238)
    одооч цус чухал болж байна
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • aav (112.72.12.238)
    цаг хэцүүдвэл төрсөн нутаг руугаа нэгдэх хэрэгтэй
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • mugi (83.249.221.186)
    hyatadad uuschihsan mgl helee ch medehgui hujaagaar yadgiin, uursdiinhuu tsever tsusnii mgl-oo tejeej diilehgui bj, altan urgiin mgl-d iran, irak, afikanistand ch bga. ijil gentei delhii deer 30 saya hun bga gesen, bugdiig ni mgl geh uu?
    2012 оны 12 сарын 29 | Хариулах
  • Монгол хун (122.201.18.118)
    Байж болох л юм дээр уед Монголчууд маань энэ дэлхийгээр байлдан дагуулалт хийгээд тухайн улсдаа улдэж ууссан байх нь туухийн судараар зондоо зондоо . Монгол цус дэлхийгээр нэг тархсан байгаа болоод л монголжуу Европжуу Африкжуу гэсэн 3 булэгт энэ дэлхийн хун амыг хуваадаг нь нууц биш билээ!!! Монголын Эзэнт гурний баатарлаг эрчуудийн харийн хуухнуудэд тарьж энд тэнд улдээсэн ур хуухдийн тоо тоолох юм бол дэлхийн тэн хагас нь болох болов уу !!! Эдгээр хумуус цэвэр монгол цусны хумуус бишээ. Цэвэр Монгол цусны хумуус бол хамгийн туруун Бидний Монголчууд Хальмаг Буриадууд бас овор Монголчууд юм шуу.
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • Монгол (24.254.9.107)
    Удахгуи хятадын нутгаас 1 тэрбум орчим монгол хун оллоо гэнэ, тэгэнгуут нь хэдэн тэнэг монголчууд нь хоорч очоод аваад ирнэ, хэдэн жилиин дараа монгол улсаас монгол хун оллоо гэх юм баина л даа. Тэр Монцамэ агентлаг, монголын консул зэрэг улсууд. Блилдоо,
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • СЯО!!! ДЭН СЯО ПИН ЕРОНХИЙЛОГЧ!! (95.25.188.178)
    ХЯТАДИЙН ЕРОНХИЙЛОГЧ ДЭН СЯО ПИН ЧИНЬ ОДОО МАНАЙ ДАЛАЙ ЛАМ! !! БОГД!!! БОРЖИГНОН ОВОГТОЙ!!! МУ ЕРОНХИЙЛОГЧ!!! МУ ЧИНЬ БНХАУ ИЙН НУТАГ!!! БОЛЖ БАЙНА УУ!!! СЯО ОВОГТНООС 1 СЯО БОЛГОН НЬ10,000ХЯТАД ХУНЫГ МОНГОН УС ЦИАНИДИАР ХОРДУУЛЖ АЛЖ ЧАДАХ ЮМ БОЛ МОНГОЛЧУУД ЖООХОН ЭРГЭЛЗЭЖ МАГАДГУЙ!!! ИЙМ ХОРДУУЛЖ ***** СЯО ОВОГТОН НЬ 10,000ХУРЭЭД 10 САЯ ХУЖАГ ЦААШ НЬ ХАРУУЛБАЛ ЭРГЭЛЗЭНЭ!!! ТОВДУУДЭЭ С АСУУЧААЧЭЭ ЭНЭ ЮУ Н ХУМУУС БЭ ГЭЭД!!!
    2012 оны 12 сарын 27 | Хариулах
  • (182.160.21.31)
    Itgehed tun berh. Odoo tegeed baahan hujaag Mongol geed oruulaad bh hereg uu?? DNK shinjilgee etsesiin hariu bolno doo.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
    • хэн монгол улсад оруулна гэсэн юм бэ. ухаантайхан уншаач. нөгөө Хятадад 6 сая хүн монгол гэж бүртгэгддэгийн тоонд л 5 мянган хүн нэмэгдэж байгаа юм байна ш дээ. тэртээ тэр 6 сая 2 сая нь монголоороо, 2 сая нь эргэлзээтэй, 2 сая нь монгол биш хүмүүс байдаг байх.
      2012 оны 12 сарын 26
  • (182.160.49.157)
    Sonin yumaa. Zuch, Bat haany udmyg Kazakhstand shingej Kazakhiin Tore ovgiig burduuldeg gej bodson chin harin ch esregeeree Hyatadad Henan mujid tuuj yavdag baigaa. tegvel Kazakhstand baidag Tore ovog Borjigond hamaagui bolohnee?
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
    • энд сартаг ноёны эхнэр тухай бичсэн байна. бусад хүүхдүүд нь тэр tore-ийн өвөг дээдэс болсон байлгүй дээ.
      2012 оны 12 сарын 26
  • (49.0.187.249)
    түүх ээ жоохон ч гэсэн сонирхол доо.за за ямар ном унших ч биш
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • эээ (182.160.57.11)
    Жинхэнэ өвөр монгол хүнээ хужаааад нь барьж өгдөг байж хаа хамаагүй монголоор юу ч байхгүй хятадуудыг оруулж ирэх нь хаанахын ухаан юм бол доо
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • bi (27.123.214.110)
    Bi Henan mujid ochij baisan. Humuus ni busad hujaa naraasaa ih uur yum bilee. Mongoljuu tsaraitai bierhuu humuus ih yum bilee. Huuhnuud ni ch ih undur. Sonin l yum bilee.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • mongolhvv (87.64.101.36)
    ene bol hudalaa obormongolchuud hvleen zobshoorohgui bgaa, end dandaa hyataduud ediig mongol garaltai bolgoj bnaa
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (202.179.20.238)
    Mongol ugsaatai ni batlagdaj baigaa bol saihan l baina shdee
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • Элбэгээ (182.160.57.11)
    Олуулаа болъё. Цахиа Элбэгдорж.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (124.158.109.14)
    yooy yu vee.ystoi iim hachin yum bolbol mongolchuud bid bosno shuu.zailaa muu hujaa naraa
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (89.228.230.146)
    тэгээд дараа нь Лю овогт,Ли овогт гээд олон овогууд монгол гарлаа ***** төрөөр тодорхойлуулж монгол болох юум уу айн?Нэртэйгээр нь Монгол бол манай удам тэгээд Монгол Улс нь ***** улсын газар нутаг гээчхээчээ.Даварсан луухаан нарт адруулга хэрэгтэй
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
    • sure
      тхх шд одоо тэд нараар яахийн шал т1-ийн тэр Элбэгээ (182.160.57.11) гэдэг гар одоо юу вэ өөрөө бас ***** юм уу хаашааийн.....
      2012 оны 12 сарын 26
  • (112.133.147.30)
    elbegeegiin torol sadanguud irj bnaa oluulaa boloe geed orilood bsan ah duu naraa oruulj irehnee
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (182.160.37.19)
    Эд анр одоо болиосой
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.210)
    harvaas hujaa l bna
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (182.160.37.19)
    Хятадын эрдэмтэд энэ нөхдийг монгол болгоод тэрийг нь Эдбэгдоржийн гар хөлүүд Монголд авч иржээ. Хэхэхэ. Монгол улс хужаагаар дүүрэх нь ээ.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (213.222.138.106)
    hudlaa
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (202.5.205.71)
    Элбэгдорж монголчуудаа дуудлаа гээд байсан ***** нараа дууджээ. ЙЖинэхэн өвөр Монгол хүнийг Монголоос хятад цагдаа нар барьсан байсан. Харин оронд нь иймэрхүү ***** нар орж ирж байдаг. Хятадуудын ухааныг шүтэхээс яахав.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (182.160.18.194)
    ТЭНЭГ НОВШОО ЭНД ЭЛБЭГДОРЖ ЯМАР ХАМАА БАЙНА АА ЧИ ЭСВЭЛ ЦОЛМОН АВГАЙ МӨН ҮҮ
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.177)
    нэгдмэл юм шиг Нэг тэрбум хүнээс задралын үндэс болох ялгарах бүлэглэлүүд гарч байх нь Монголчуудад ашигтай байх аа
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • энэ бол сэжигтэй (202.126.91.152)
    Энэ бол маш их сэжигтэй зүйл болж байна. Одоо Хятадад энд тэндээс баахан алтан ургийн хүн тодорч эхлэх гэж байна. Наадхи ***** өвгөн чинь дээрх магадлангаар шууд алтан урийн хүн болж таарах нь ээ. Тэр Занданхүү гэж нэг ***** хүүхэн хятадуудаас хэдэн зоос авчихаад ийм балиаор юм хийж яваа юм бол доо. өмнө нь Цогт тайжийг баахан доош хийж бичсэн байсан.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (182.160.62.210)
    YMAR NOOWSH N BE ZAILACHDE
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • Сиа (202.126.89.178)
    ***** бодлого байж мэднэ шүү. АА монгол угсааны хүн байна гээд монголд оруулдаг . Бүгд Сяапинмонгу болж хувирна шүү.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (182.160.56.102)
    zaassss,odoo end tendees ni mongol garaltai gej baahan hyataduud garch irseer bgaad mongoliig dor ni ezleh um bn ldaa,manaihnii teneg daldganuuruud bolimoor um,ugiin teneg gedgee gaya 21-nd mongolchuud hangalttai l batalllaa shd,odoo hujaad ezlegdeh ni l dutaj dee,ee chaavaas
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • tr (122.201.18.168)
    usersen tsus tasarsan mah mini mun bolov uu.yag mongol gej batlagdaad baigaag ni olj harahgui l bna
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • ээ (202.5.205.26)
    Чингис хаан маань удахгүй хятад хүн болох нь ээ.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (182.160.40.37)
    энд Элбэгдорж ямар хамаатай юм ,чи одоо сайт болгоноор хэсэж энэ хүнийг муулаад жаахан сезоотой ***** вэ , хятад аргаар монголчуудын хооронд яс хаяад бгаарай .
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • mgl (103.10.20.18)
    zaaval hyatad bodlogo geh ch yumuu muu talaas ni bodood yahav dee. mgl ugsaatan ulam olon garch irj tertee 13-r zuuniih shig delhnag ezleh tsag ue maani ehelj bna gej bodotsgooe. haytadiig dotroos ni nuraah manai mgl.chuudiin ehlel ch yum biluu. ulam oorsdodoo dasgaj huleen avch hyatad dah tagnuulaa bolgoe l doo. uneheer tsusand ni mgl baigaa l bol mongoliin toloo tsohiloh zurhtei l baigaa.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • z (122.201.18.223)
    elbegdorjiin tarhi ugaalt
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • 888 (202.5.205.26)
    Манай дарга нар сүйд болоод хүлээж авсан ш дээ. Хэн тогтоосныг нь харвал дан хятадууд байна. ХЯТАДЫН БОДЛОГО ОО ГЭЖ.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • өөө (202.5.205.26)
    Элбэгдорж одоо болиосой. Энэ чинь угаасаа Хятады бодлого шүү
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (202.170.68.131)
    Ýíèéã òýãýýä ÿàõ þì áý õààí áîëãîõ þì óó. Àëü ýðò õóæàà öóñòàé áîëñîí. Õàðâààñ õÿòàä õ¿í ñóóæ áàéíà ø¿¿äýýâÕýäýí çóóí æèë äîòîð íü áàéñàí áèòãèé õýë áèäíèé í¿äýí äýýð ë øèëæèëò õºäºë㺺í öóñ õîëèëäîëò ýíý òýð áîëîîä õóäàë÷ õ¿íä Ìîíãîë÷óóä Ñîëîíãîñò óóñàõ øàõàæ áàéõàä ÿìàð þìíû Ìîíãîë÷óóä
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (221.150.168.152)
    yu ve, hyataduud mongol gej togtoogood teriig n manaihan ochij urij zalj avchraad bgaamuuuu
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • mgl (203.247.175.229)
    za daa ene ch yu l bol. hyataduud er ni yag yah geed tuuh soyoloor oroldood bgaag erhbish Mongolchuud oilgolgui yahav. Gehdee naad dotor sanaa chin biyelehgui shuu. Ingeed baga bagaar mash muuhai horon um hiij bna daa. Haanii ur sadiig ni hyatadaas gargaj ireh vii dee.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • z (202.131.225.20)
    yuo be chinges chin tegeed xydat xvn bolox geed bn uu ain
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (122.201.18.166)
    Umheer mongol gesen setgeltee boluul demjih heregtee. Gehdee mgl dee iheer ni oruulj irj bolohgui. hitad ors hoyort Mglgesen humuusig sain demjih heregtee. tegej gemeen tsevuun tsagt ednarchin bidend hereg bolnoo
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • монгол (182.160.61.7)
    Доторыг урвуулж харах биш нэг л "но" байна үүгээр брл Чингис хаан маань ***** болж таарах шиг Элбэндорж ***** маань Хааны цустай болж нь дээ
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (119.40.98.26)
    mongol udmiin humuus bailaa gd yahawdee bid tedniig hyataduudaas salgaj awch chadahgui. ted tendee mongoloo gesen setgelee uwurtluud ue ulirahaas uur argaguishuudee.delhii dayar 20 garan say mongol ugsaatan baidag gesen.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • xujaa (67.163.47.243)
    Xujaa bolchixsoon.Xereggui.
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.18.219)
    Тэхдээ дотор санаатай болсон гэхэд маргах зүйлгүй. Эд нар монгол үндэстэн гэдгээ ойлгоод яах ч юм билээ. Энд авчирлаа гэхэд хөрнгөтөн болохоос өөр бодох зүйл байхгүй гэдэгт хэн ч эргэлзэхгүй
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (210.89.232.110)
    aa manai mongol ahan dvvs ingej ybah gej dee
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (202.70.41.202)
    zaza odoo jinhene schinjleh uhaan bolon tyyheer batlagdsan altan urgiinhan urdaas garj irlee manai taij davaanym guia l sain yrilzaj nom haylzah heregtei ym bna
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    14 цаг 25 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    18 цаг 22 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    21 цаг 34 мин
  • Спортын шилдэг 5 кино
    21 цаг 49 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    22 цаг 21 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    22 цаг 26 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    22 цаг 43 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    22 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК