

Маргааш ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон, Ерөө голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.