
Тухайн үед Х.Тэмүүжин албан тушаалаасаа буурсан дарга нарыг хардаж байв. Тиймээс өөрийг нь заналхийлж захидал бичсэн эзнийг тэр даруйд нь холбогдох байгууллагуудад мэдэгдэн шалгуулж, хэн болохыг тогтоохыг үүрэгдэж байсан юм.
Харин эх сурвалжууд уг захиаг ШШГЕГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн эхнэр бичсэн байсан хэмээн мэдээллээ. Харин албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм, үгүй гэж хэлж чадахгүй. Шалгаж байгаа. Өнөөдөр гэхэд хэн бичсэн нь тодорхой болчихно” гэлээ.
Юутай ч Х.Тэмүүжин сайдын хардаж байсан хардлага зөв бололтой. Тэрээр “Захиа буцах хаяггүйгээр ирсэн. Энэ захиаг хэн бичсэн нь тодорхойгүй байна. Захидлыг уншихад болхи бүдүүлэг, зүгээр л нэг хараалын үгээр сүрдүүлсэн мэт харагдаж байгаа боловч цаанаа нарийн зохион байгуулалттай, мэргэжлийн хүн бичсэн байна. Өөрийгөө халхавчлах байдлаар, гүйцэтгэх ажил хийж сурсан хүний бичдэг арга барил байна. Өөрөөр хэлбэл, саяхан албан тушаалаасаа халагдсан цагдаагийн дарга нар” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Б.Золбоо
Сэтгэгдэл (14)