
Гурван
шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдож, ял сонссон МАХН-ын дарга
Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад гурав дахь хоногтоогоо залгах гэж байна.

Гурван шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдож, ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад гурав дахь хоногтоогоо залгах гэж байна. Хэдийгээр эмч нар аюултай хэмээн мэдэгдсэн ч тэрээр өөрийг нь хэлмэгдүүлэхийг зогсоохыг шаардаж өлсгөлөн зарлаад байгаа юм. Учир нь тэрээр “Хэрвээ намайг дахин шоронд хорих аваас өлсгөлөн зарлана. “Муу амьд явахаар сайн үх” гэсэн зарчмаар амьдарна хэмээн шүүх хурлын өмнө мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу өлсгөлөн зарлаад байгаа билээ. Өмнө нь тэрээр хуурай өлсгөлөн зарласнаас болж, архаг хордолтод орсон. Харин энэ удаад дахин өлсгөлөн зарлаж байгаа нь амь насандаа аюул авчирч байгаа юм. Тиймээс МАХН-аас өнөөдөр Н.Энхбаярын өлсгөлөн зарласан талаар мэдээлэл хийхээр болжээ. Хурал МАХН-ын төв байранд 11.00 цагаас болно.
Б.Чимэг
Сэтгэгдэл (22)