
Өчигдөр буюу энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 50 минутад “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай, эрэгтэй хамт архидан согтуурч байсан 57 настай, эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ оны эхний зургаадугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5091 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
















































