
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Шөнөдөө хотын ихэнх хэсгээр ялимгүй хур тунадас орно. Өдөртөө уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө өмнөх өдрөөсөө 8-10 градусаар хүйтэрч +3…+5 градус дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө өмнөх өдрөөсөө 7-9 градусаар хүйтэрч +4…+6 градус дулаан байна.
28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 28-30-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 28-ны өдөр Архангайн зүүн сумд, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим сумд, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…+1 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говиор +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.





















































