
Намрын улиралд махыг ногоо, жимс, цагаан идээ, загас, самар зэрэг олон төрлийн хүнстэй хослуулах нь хоолны цэсийг төрөлжүүлэхэд тустай. Ялангуяа Монголын намрын шинэхэн чацаргана, хулуу, лууван, алим, байцаа зэрэг хүнсийг өдөр тутмын хоолондоо оруулах боломжтой. Иймээс бид танд Монголын намар төгс тохирох шилдэг 10 хүнсийг танилцуулж байна. та намрын сэрүүн өдрүүдэд биеэ бодоорой.
1. Чацаргана
Чацаргана нь С аминдэм, каротиноид зэрэг олон төрлийн био идэвхт нэгдэл агуулдаг. Монголын намрын улиралд хамгийн онцлог жимсний нэг юм.
2. Хулуу
Хулуу нь бета-каротин болон эслэгээр баялаг. Зутан, шөл, жигнэсэн хоол зэрэг олон хэлбэрээр хэрэглэж болно.
3. Лууван
Луувангийн улбар шар өнгийг өгдөг бета-каротин нь хүний биед А аминдэмийн эх үүсвэр болдог. Шөл, салат, хуургандаа нэмэхэд тохиромжтой.
4. Алим
Алим нь эслэгийн эх үүсвэр бөгөөд намрын улиралд шинэхэнээр нь хэрэглэхэд тохиромжтой жимс.
5. Байцаа
Байцаа нь эслэг, С аминдэм зэрэг шим тэжээл агуулдаг. Шөл, салат, хуурга болон даршилсан хэлбэрээр хэрэглэж болно.
6. Төмс
Төмс нь нүүрс ус, кали зэрэг шим тэжээл өгдөг. Их тосонд шарахаас илүү чанах, жигнэх хэлбэрээр хэрэглэхэд тохиромжтой.
7. Загас
Загас нь чанартай уураг болон зарим төрлийн загасанд омега-3 тосны хүчлээр баялаг байдаг. Махан хоолны нэг хувилбар болгож намрын цэсэнд оруулж болно.
8. Өндөг
Өндөг нь чанартай уураг болон олон төрлийн аминдэм, эрдэс бодис агуулдаг. Өглөөний хоолонд хэрэглэхэд тохиромжтой.
9. Тараг, ааруул зэрэг цагаан идээ
Тараг, бусад цагаан идээ нь уураг, кальци зэрэг шим тэжээл өгдөг. Боломжтой бол элсэн чихэр бага эсвэл нэмээгүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй.
10. Самар, үр
Самар, үр нь эрүүл тос, уураг, эслэг болон магни зэрэг эрдэс бодисын эх үүсвэр. Гэхдээ илчлэг ихтэй тул бага хэмжээгээр хэрэглэх нь тохиромжтой.
Л.Баяр























































