

Тус улсын “Southern weekend” сонины сэтгүүлчид редакцийн бодлогод төр засаг хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцэн ажил хаяжээ. Энэ нь Хятадад сүүлийн 20 жилд анх удаа томоохн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цензурыг эсэргүүцсэн тохиолдол болсон байна.
Шинэ жилийн баярын мэндчилгээний оронд сонины эхний нүүрэнд эрх баригч Коммунист намыг магтан дуулсан өгүүлэлийг нийтлүүлснээс хойш долоо хоногийн дараа энэ эсэргүүцлийн ажиллагаа болсон байна.
Энэхүү ажил хаялтад олон зуун сэтгүүлчид нэгдсэн нь, мөн коммунист улсад хэвлэлийн эрх чөлөөний асуудал сөхөгдөж байгаа нь олон улсын хэмжээнд шуугиан тарьж байна.
Д.Идэр



Сэтгэгдэл (2)