

Алдарт “Гүүгл” компанийн захиралуудын зөвлөлийн дарга, топ-менежер Эрик Шмидт, Нью-Мексик мужийн амбан захирагч Билл Ричардсон нар өчигдөр Хятад улсаас Хойд Солонгос руу ниссэн байна. Шмидт, Ричардсон нарыг нисэх буудалд бууж байгааг Хойд Солонгосын телевиз өчигдөр шууд дамжуулан үзүүлсэн байна.
Айлчлалынхаа зорилгыг Билл Ричардсон Хойд Солонгост баривчлагдсан америк иргэний талаар ярилцах болно хэмээн мэдээлжээ. Харни тэдний айчлалыг Америкийн тал ноцтой шалтгаанаар уулзаж байж магадгүй хэмээн сэжиглэж, дургүйцэж байсан юм.
АНУ-ын Төрийн Департментын төлөөлөгч Виктория Нуланд ноёдуудын айлчлалыг утга учиргүй зүйл хэмээгээд “Хоёр нөоёнтой Пхеньянд хувийн журмаар зорчиж байгаа бөгөөд АНУ-ын албан ёсны төлөөлөгчид гэж үзэж болохгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Хойд Солонгос алсын тусгалтат пуужин хөөргөсөн асуудлаас болж АНУ-тай харилцаа улам таагүйдсэн юм. Тиймээс технологи, улс төрийн нөлөө бүхий иргэд нь тус улсад зочилж байгаад АНУ дургүй байна хэмээн сайт бичжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)