Эрүүл мэндийн сайдын 2012 оны 432 тоот тушаалын дагуу өнгөрсөн оны 12
дугаар сарын 24-өөс эхлэн Халдвар судлалын заалтаар гепатит А-ын эсрэг
дархлаажуулалт орон даяар явагдаж байгаа билээ. Гепатит А буюу шарын
эсрэг дархлаажуулалтын явц өнгөрсөн тав дах өдрийн байдлаар нийслэл
хотод 60.6 хувьтай байна. Энэ удаагийн дархлаажуулалтаар А гепатитын
өвчлөлийн эрсдлийн судалгаанд үндэслэн нийслэлийн хэмжээнд 58 цэцэрлэг,
47 сургуулийн, 2-14 насны 71800 хүүхдийг хамруулах ёстой юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн сарын 24-өөс гепатит А буюу шарын эсрэг дархлаажуулалтын вакциныг 2-14 насны хүүхдэд хийж эхэлсэн билээ. Дархлаажуулалтын явц өнгөрсөн тав дах өдрийн байдлаар нийслэл хотод 60.6 хувьтай байна. Энэ удаагийн дархлаажуулалтаар нийт 58 цэцэрлэг, 47 сургуулийн, 2-14 насны 71800 хүүхдийг хамруулах ёстой юм.
Мөн хөдөө орон нутагт дээрх насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил хийгдэж байгаа бөгөөд Дундговь, Баян-Өлгий аймгаас ирүүлсэн мэдээгээр 45-47 хувьтай явагдаж байгаа ажээ.
Харин улирлын томуугийн вакцинд хамрагдагчид өнгөрсөн оны сүүлийн долоо хоногийн байдлаар 88.7 хувьтай байсан. Аймгуудад 7409, нийслэлийн 9 дүүрэгт 3436 хамрагдсан бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет болон Улаанбаатар хотын 39 байгууллагад нийт 7641 хүн хамрагдсан байна.