“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохиодог “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохиодог “Universe best songs” уралдаант шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд жил бүр 800-1000 авъяастан оролцож, авьяас чадвараа сорьдог. Өмнө нь тус наадмаас Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар, Э.Төгсбаяр нар Гран-при
шагналтнаар тодорч байсан билээ. Тэгвэл “Universe best songs-2013” наадмын энэ жилийн бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Өөртөө итгэлтэй 16-аас дээш насны, дуулж бүжиглэх сонирхолтой, гадаад хэлний зохих мэдлэгтэй, гайхамшигт авьяастай залуусыг “Universe best songs-2013” шоу нэвтрүүлэгт оролцох боломжтой.
Бүртгүүлэхээр ирсэн хүмүүс хоёр хувь цээж зураг, цагдааг, сургууль болон ажлын тодорхойлолт, бүртгэлийн 6000 төгрөгтэй “UBS” телевизийн байранд өөрийн биеэр очиж бүртгүүлэх ажээ.
Сэтгэгдэл (2)