Яруу найргийн “Болор цом” наадам 30
дахь жилдээ болох гэж буйг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж үе үеийн “Болор цом”-ын эздийг өнөөдөр хүндэтгэн хүлээж авч
уулзлаа.
Яруу найргийн “Болор цом” наадам 30 дахь жилдээ болох гэж буйг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн “Болор цом”-ын эздийг өнөөдөр хүндэтгэн хүлээж авч уулзлаа. Зохиолч, яруу найрагчдыг төлөөлж Д.Урианхай, Д.Цоодол, Ш.Бадарч, Т.Галсан, Д.Төрбат, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, С.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар, Ц.Бавуудорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан юм. МЗЭ-ийн 84 жилийн ой тохиохын өмнөх өдөр энэ уулзалт болсноороо онцлог байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Болор цом” наадам нь олон түмний хүсэн хүлээдэг наадам, уншигч, уран бүтээлчдийн нэг гүүр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Номын баяр” тэмдэглэдэг болсон. Энэ номын баярын үйл ажиллагаанд зохиолч, уран бүтээлчид, хэвлэлийн байгууллагууд, ном бүтээдэг, хэвлэдэг, түгээдэг бүх салбарынхан идэвхтэй оролцсонд маш их баяртай байгаа. Монголчууд ном, бүтээлээ хэвлүүлэх тал дээр гадныхныг царайчлахааргүй болсон. Энэ бол тус салбарт гарсан, монголчуудын хамдаа хийж бүтээсэн сайхан амжилт юм. Цаашдаа ном, бүтээл, оюун санааны гайхамшигтай туурвилд ард иргэд нийтээрээ холбоотой байдаг, түүнийгээ тал талаасаа дэмжиж хөгжүүлдэг тийм бодлого чухал. Аливаа ард түмний сэргэн мандал, хөгжил дэвшил бол тухайн ард түмний оюун санааны үнэлэмж, шалгуураар хэмжигддэг. Хүн бүхэн ном уншдаг, айл бүхэн номын сантай байдаг, ном солилцдог, уран бүтээлчид, уншигчдын уялдаа холбоо ойрхон байдаг, түүнийгээ тал талаасаа дэмждэг байвал энэ ажил сайн явна. Манай уран бүтээлчдийн үнэлэмж дотоодод ч, гадаадад ч сайн байгаад би баяртай байна. Сайхан сэтгэл тээсэн, сайхан эрчим хүч авч явдаг, энэ нийгмийн оюун санааны өнгийг тодорхойлж явдаг гол төлөөллийн хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байна” гэлээ.


Сэтгэгдэл (4)