Монгол Улсын Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхээр боллоо. Энэ талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч баасан гаригт УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхээр болж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Ямар сэдвээр Ерөнхийлөгч мэдээлэл хийхээр болсон бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх баасан гаригт УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл хийнэ. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хаалттай мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл (1)