

Тэрбээр Башар Ал Ассадын хэлсэн үгийг тус улсад 2011 оны 3-р сарын 11-ний өдрөөс үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсооход чиглэгдээгүй байна хэмээн шүүмжилжээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсын төлөөлөгч Мартин Несирки хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн ням гаригт ерөнхийлөгч Ассад улсынхаа ирээдүйг хэрхэн харж байгаагаа болон шат дараатай хямралаас гаргах төлөвлөгөө санал болгосон юм. Уг төлөвлөгөөнд алан хядагчдад үзүүлж байгаа гадаадын санхүүгийн дэмжлэгийг зогсоож, үндэсний яриа хэлэлцээний асуудлаар Засгийн газрын бага хурлыг хуралдуулах, шинэ Засгийн газрыг байгуулах, шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах болон бүх нийтийн өршөөлийг зарлах гэх мэт асуудлыг тусгасан байв.
Мартин Несиркигийн тайлбарласнаар, НҮБ-ын тэргүүний түгшиж байгаа явдал нь Ассад нь төлөвлөгөөндөө Сирийн шилжилтийн Засгийн газрыг бүх хүчнийхний оролцоотой байгуулахыг тооцоогүй аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)