

Венесуэлийн далайн эрэг хавиас сураг тасарсан онгоцонд Италийн “Missoni” загварын агентлагийн захирал Виттория Миссонигоос гадна таван хүн зорчиж явжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яамны сайд Нестор Реверол Торрес мэдэгдэл хийсэн байна. Мөн тус улсын Гадаад хэргийн яамнаас Венесуэлийн талд захидал илгээж, онгоцны байршлыг боломжтой бүх аргаар тодруулж өгөхийг хүсчээ.
Онгоцыг хайх ажил өнгөрсөн бямба гаргаас эхэлсэн байна. Харин “Missoni” групп онгоцонд захирал Виттория Миссони эхнэрийн хамт явсан гэж мэдээлжээ.
Эцэг, эхээсээ компаниа өвлөсөн 58 настай бизнесмэн эр загварын группээ Лука, Анжела хэмээх ах, эгч нартайгаа хамтран ажиллуулдаг юм. Миланд байрладаг энэ компаний байнгын үйлчлүүлэгчид нь Кэйти Холмс, Камерон Диаз, Николь Ричи зэрэг Холливүүдийн алдартнууд билээ.
Д.Идэр