

Өчигдөр Вашингтон хотод байрлах Төрийн Департмент дахь ажилдаа эргэн орсон түүнд ажлын хамт олон нь хөл бөмбөгийн /америк хөл бөмбөг/ малгай, өмсгөлийг бэлэглэсэн байна.
Хатагтай Хилари Клинтон 2012 оны сүүлийн хоёр долоо хоногт бие нь муудаж, ухаан алдан уансан юм. Түүнийг эхэндээ гэдэсний хөнгөн халдвар авчээ хэмээн мэдээлж байсан ч гавлын яс болон тархины хооронд нь цус бүлэгнэсэн болохыг тогтоосон юм. Тэрбээр Нью-Ыорк хотын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд өнгөрсөн долоо хоногт эмнэлэгээс гарч, өчигдөр ажилдаа оржээ.
Тэрбээр 2009 оны нэгдүгээр сард Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Америкчуудын хайртай хатагтайгаа 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаглаж байгаа аж.
Д.Идэр



