Өнгөрсөн оны 12-р сарын 29-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн
сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усаар түлсэн.
Охиныг энэ сарын 3-нд Баянхонгор аймгаас ГССҮТ-ын түлэнхийн тасагт
авчирч ирэхэд
биеийнх нь 55 хувь нь буюу
нуруу, бөгс, хөл, цавь битүү түлэгдэлтэй ирсэн.
Өнгөрсөн оны 12-р сарын 29-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн
сувилагч дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усаар түлсэн. Охиныг энэ сарын 3-нд Баянхонгор аймгаас ГССҮТ-ын түлэнхийн тасагт авчирч ирэхэд
биеийнх нь 55 хувь нь буюу
нуруу, бөгс, хөл, цавь битүү түлэгдэлтэй ирсэн. Долоо хоногийн өмнө нярайн цусанд үрэвслийн өөрчлөлт гарсан байсан учраас халдвараас сэргийлэх эмчилгээ хийж байсан. Мөн охины биенд цусархаг хам шинж хүүхдэд илэрч, шилбэний жижиг
судсуудаас цус шүүрэх байдал ч нэлээн байсан ба биеийн байдал хүнд, хордлогын шинжтэй байсан. Харин өнөөдрийн байдлаар охины биеийн байдал хэвийн, түлэгдэлтийн 90 хувь эдгэрсэн байдалтай байгаа аж. Охин хөхөө хөхөж, орчинтойгоо сайн харьцаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (19)