

28 настай Дахоу Фатнасси гэгч залуу шинэ жилийн орой мөрийндөө хүрч 30-аад түүхий өндөг иджээ. Шөнө нь түүний гэдэс ихээр базлан өвдөж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.
Хохирогч Тунисд амьдардаг найзтайгаа 28 ширхэг түүхий өндгийг нэг дор идэж чадах эсэх дээр мөнгөөр мөрийцжээ. Цагдаа нар мөнгөний хэмжээг олон нийтэд зарлахыг хориглосон байна.
Түүхий өндөг сальмонеллын бактер агуулдаг бөгөөд эдгээр аюултай бактериудыг устгах ганц арга нь өндгийг чанах, эсвэл шарах юм хэмээн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Хохирогчийн үхлийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй боловч түүхий өндгөнд ихээр хуримтлагддаг энэхүү бактериас болсон гэдэгт эмч нар итгэлтэй байгаа аж.
Ийм төрлийн харамсалтай хэрэг хоёр сарын өмнө Флорида мужид болсон юм. Тус хотод зохиогдсон жоом амьдаар идэх тэмцээнд ялсан 32 настай Эдвэрд Аркболд тэмцээн дууссанаас хэдхэн минутын дараа амиа алдсан билээ. Мөн Хятадын Вухан мужийн хэсэг залуус мөрий тавьж нэг нь их хэмжээний халуун ногоо идсэнээс гэдэс нь цоорч, эмнэлэгт хүргэгдсэн ч цус алдаж нас баржээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)