зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн нууцын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2013-1-08
0
ЖИРГЭХ
Төрийн нууцын жагсаалтыг өөрчлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


төрийн нууцын хуульАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2013.01.08/ хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хийв.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар төрийн нууцын жагсаалтыг нарийвчлан баталдаг бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, ажиллагааг төрийн нууцад хамаарахаар хуульчилсан. Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан зарим нэг баримт бичиг, мэдээг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай байна гэж тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Тухайлбал, уг хуулийн 1 дүгээр зүйлийн17-д “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд маш нууц зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар төрийн нууцад хамааруулсан байна.

Гэтэл дээрх санд иргэний төрснөөс хойшхи мэдээллүүдээс биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамааруулах шаардлагагүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Учир нь иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэлтэй холбогдох мэдээлэл нь төрийн нууц биш гэж үзэж байгаа юм байна. Харин эдгээр мэдээллийн эх баримт бичиг нь суурь мэдээлэл, нотлох баримтын хувьд төрийн өмчид байж, үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан нөхцөлд, улсын онцгой объектын зэрэглэлтэй байранд хадгалагддаг байх шаардлагатай юм гэжээ.

Түүнчлэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 32-т “1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг”-ийг байнга нууцлах хугацаатайгаар төрийн нууцын жагсаалтад хамаарахаар хуульчилсан нь Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д “улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий обьектын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл, хамгаалалт, тэдгээр обьектын зураг төсөл, дагалдах баримт бичиг, зардлын төсөв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг, холбогдох бусад мэдээлэл”-ийг батлан хамгаалах зориулалтаар төрийн нууцад хамааруулахаар хуульчилсантай зөрчилдөж байна гэж хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн нууцын тухай хуулийн дээрх заалтад хамааралгүй хот төлөвлөлт, зам, гүүр, орон сууц, ойн сан, усны нөөц болон уул уурхайн орд газруудын төлөвлөлт, ашиглалтад шаардлагатай 1:500-гаас 1:100000–ны нарийвчлалтай масштабын байр зүйн зургуудыг төрийн нууцын зэрэглэлд хамааруулсан нь тодорхой зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинээр баригдах төмөр зам болон уул уурхайн орд газруудын дагуу хот төлөвлөх, суурьшлын бүс бий болгох, авто зам, аж үйлдвэрийн цогцолбор барих, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц бий болгох бүтээн байгуулалтын ажилд 1:500-гаас 1:100000 болон үүнээс илүү нарийвчлалтай байр зүйн зургуудыг ашиглах зайлшгүй нөхцөл шаардлага бий болж байгаа цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна гэж танилцуулгад дурдсан. Зарим мэдээллийг төрийн нууцын жагсаалтаас гаргах асуудлаар гишүүд нэлээд хэлэлцсэн бөгөөд Р.Гончигдорж гишүүн маргаантай байгаа асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
    1 мин
  • П.Наранбаяр: Боловсролын салбарын ажилтнууд хөнгөлөлт эдэлнэ
    16 мин
  • П.Анужин: Энэ парламентын үед ганц нам дангаараа засаглах боломжгүй
    1 цаг 21 мин
  • Д.Трамп Лос-Анжелес дахь жагсаалыг дарахаар 2000 Үндэсний гвардийн цэрэг илгээжээ
    1 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: Хамтарсан Засгийн газар байгуулахгүй бол "хууль" УИХ-ын босго давахгүй
    1 цаг 47 мин
  • Ц.Даваасүрэн: Нийгмийн хүлээлтийг давсан Ерөнхий сайдыг тодруулахад хүндрэлтэй байна
    2 цаг 4 мин
  • 2025 оны ЭЕШ хаана, хэдэн цагаас болох вэ?
    2 цаг 9 мин
  • Өмнөговьд зорчсон тэмдэглэл: "Хүн хүнээ дурсахын гэгээ"
    2 цаг 26 мин
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
    2 цаг 28 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    2 цаг 35 мин
  • ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 7 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан 6046 болжээ
    3 цаг 31 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 9 мин
  • Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна
    4 цаг 17 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурна
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, үүлшинэ
    4 цаг 42 мин
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    21 цаг 51 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    21 цаг 57 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    22 цаг 19 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК