
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөхөөр томиллоо. Тэрбээр өмнө нь Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (2)