зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын зарим гишүүд Н.Энхбаяртай хоёр цаг хаалттайгаар уулзав

2013-1-09
0
ЖИРГЭХ
Өчигдөр Хүний эрхийн хорооны гишүүд, УИХ-ын зарим гишүүд, Хууль зүйн яам хамтран хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа.
  35bd7a0eb9a13317original  Өчигдөр Хүний эрхийн хорооны гишүүд, УИХ-ын зарим гишүүд, Хууль зүйн яам хамтран хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал, Хүний эрхийн хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Л.Болд, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл нар ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, насанд хүрээгүй хүүхдийн хорих 411 дүгээр анги, Зайсангийн дамжин өнгөрүүлэх 401 дүгээр анги, цагдан хорих 461 дүгээр ангид очиж, үйл ажиллагаатай танилцаж, хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа, үүнийг засахын тулд ямар арга хэмжээ авах талаар харилцан ярилцсан юм.

Арван нярай ээжийнхээ хамт хоригдож байна

    Хамгийн эхэнд Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Сэтгүүлчдийн багийг ороход бүх зүйл эртнээс төлөвлөсөн мэт эмх замбараатай, дэг журамтай, харуул хамгаалалтаар дүүрэн. Уг нь хорих ангид хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг судлахын тулд “гэнэтийн айлчлал” хиймээр. Гэтэл бүх зүйл урьднаас төлөвлөгдсөн, мөн хоригдож буй ялтнуудын нэгэнтэй ч уулзуулахыг хүссэнгүй. Бүх зүйлийг хаалттай явуулж байв. Харин нөхцөл байдлын талаарх ерөнхий мэдээллийг л сэтгүүлчдэд өглөө.
DSC_0091
Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар байр

    Уг ангид одоогоор 17-60 насны 392 эмэгтэй хийсэн хэргээсээ шалтгаалан 1.6-25 жилийн хугацаатай ял эдэлж байна. Мөн арван эх 0-1 насны нярай хvvхдvvдтэйгээ хоригдож байлаа. Уг нь хуулинд жирэмсэн болон нярай хvvхэдтэй эхчvvдийн ялыг хойшлуулдаг ч давтан хэрэг vйлдсэн учир арга буюу хорьжээ. Харин хvvхдийг нь нэг нас хvрмэгц, ар гэрийнхэн болон харгалзагч хvнд өгч явуулах юм байна. Гэхдээ ар гэр нь өсгөх чадваргүй бол Эх нялхасын клиник сувилалд өгдөг аж.
Хүүхдүүдтэйгээ хоригдож байгаа эхчүүдийн хоригдож байгаа нөхцөл байдал нь үнэхээр хүнд. Хүйтэн, чийг даасан өрөөтэй. Хуулиндаа орчин нөхцөлөөр хангана хэмээн заасан ч нярай хүүхдүүд тэс өөр нөхцөлд хоригдож байна. Мөн хүүхдээ хэвлийдээ тээж буй гурван эх хамт хоригдож байлаа.
Хэдийгээр 392 эмэгтэй гэмт хэрэг үйлдэж, өргөст торны цаана орж, эрх чөлөөгөө хасуулсан хэдий ч тэднийг нийгмээс тусгаарлаж, хөгжлөөс хоцруулахгүй хэмээн ангийн удирдлагын зүгээс нийгэмшүүлэх ажлыг нэгдүгээрт тавьдаг аж.
DSC_0091
Жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн байр

    Тиймээс тус ангид 25 машин байрлуулсан “Говь” хувьцаат компанийн оёдлын цех байдаг. “Говь” хувьцаат компани нь уг хорих ангитай хамтран ажиллаж, хоригдлуудаар өвөл, зуны хувцас болон цагаан хэрэглэлийг оёж нийлvvлдэг юм байна. Үүнийх нь хариуд хоригдлуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, цалинг нь нэрийн дансанд шилжvvлдэг аж.
    Мөн сайн ажилласан хоригдлуудын ялын хугацаанаас 30 хоног хасдаг. Түүнчлэн “Говь” хувьцаат компанийн зvгээс сайн ажилласан хоригдлуудад мэргэжлийн vнэмлэх өгдөг байна.
Гэвч уг цалин нь хангалтгүй байгааг ялтан болон хяналт шалгалтын багийнхан шүүмжлэв. Учир нь тэдний сард авдаг цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 144400 төгрөг. Энэ мөнгөнөөс арван хувийг нь өөрийн гар дээр бэлнээр авч, үлдсэнийг нь ар гэр болон тэрээр хийсэн хэрэгтээ хохирол барагдуулахад ашигладаг. Гэхдээ тэдний хийдэг ажил болоод өдөрт ажиллаж байгаа цагийг бодоход энгийн ажлаа хийгээд явж байгаа хүмүүстэй ижилхэн цалин авах ёстой талаар Хүний эрхийн хорооны гишүүд ангийн удирдлагуудад хэлж байв.
    Жирийн дэглэмтэй байрнаас гарч, чанга дэглэмтэй байраар орох гэсэн боловч ангийн удирдлагууд зөвшөөрсөнгүй.

Долоон хүүхэд хүн амины, гурван хүүхэд хүчингийн хэргээр ял эдэлж байна

    Эмэгтэйчүүдийн хорих ангийн дараа насанд хүрээгүй хүүхдийн хорих буюу 411 дүгээр ангиар зочиллоо. Уг ангид одоогийн байдлаар 38 хүүхэд ял эдэлж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь хулгайн хэргээр ял сонссон. Харин долоо нь хүн амины хэргээр 6-15 жилийн ял сонссон аж. Мөн гурван хүүхэд хүчингийн хэргээр ял эдэлж байгаа юм байна. Хүүхэд гэмт хэрэгт холбогддог талаар ангийн дарга хурандаа З.Батхуяг “Хөдөө орон нутгийн хүүхдүүд мөн ар гэрийн байдал хүнд хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог нь судалгаагаар харагддаг. Өмнө нь хүүхдийн хорих ангид 100 давсан хүүхэд хүмүүждэг байсан бол энэ тоо цөөрсөн нь сайн тал. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед хүүхдүүд өршөөлийн хуулинд хамрагдаж суллагдаж, манайд нэг ч хүүхэд үлдэж байгаагүй. Харин түүнээс хойш бөөнөөрөө суллагдсан нэг ч тохиолдол гараагүй. Ер нь 18 нас хүрэхээр нь ялых нь хэмжээ дуусаагүй бол өөр хорих ангид хуваариладаг. Гэхдээ 20 нас хүртэл нь хүүхдийн хориход нь байлгана гэсэн асуудлыг ярьж байгаа. Учир нь эндээс томчуудын хорих ангид хуваарилагдахаар хэт санаа суучих аюултай. Мөн эндээ байхаар насанд хүрээгүй хүүхдүүддээ нөлөөлөх аюултай байдаг. Тиймээс энэ асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа” гэлээ.
IMG_5298
    Мөн уг хорих ангид Хан-Уул дүүргийн 110 дугаар сургууль байрладаг. Тус сургууль нь зөвхөн хоригдож буй хүүхдүүдэд Ерөнхий боловсролын хичээл ордог. Тэдэнд хичээл заах багш нарыг олон улсын буяны байгууллагаас цалинжуулан ажиллуулдаг байна. Одоогоор уг ангид боловсрол огт эзэмшээгүй зургаа, бага боловсролтой 16, бүрэн бус дунд 15, бүрэн дунд боловсролтой нэг хүүхэд байдаг аж. Зөв хүмүүжиж, боловсрол эзэмшсэн зарим хүүхэд хуулийн сургуульд сурч байгаа тохиолдол ч бий гэнэ.

    Түүнчлэн тус хорих ангид христийн болон буддын шашнаас хүүхдүүдийг зөв замд хөтлүүлэхэд туслахаар тоног төхөөрөмж хандивласан байна. Мөн тэд ногоон өрөө /тасалгааны цэцэг, тэжээвэр амьдаг байдаг өрөө/, шар өрөө/ хүмүүжигч хүүхдүүд өөрсдийн гэм бурууг ухаарах зарим нэг үед ганцаараа байхдаа бясалгал хийх/ өрөөг тохижуулсан байв.

    Эрүүл мэндийн хувьд анх ирэхдээ сүрьеэтэй байсан нэг хүүхдийг ангийн удирдлагууд бүрмөсөн суллуулах саналыг холбогдох газруудад хүргүүлээд байгаа юм байна. УИХ-ын гишүүд ч энэхүү саналыг дэмжих талаараа хөөцөлдөнө гэдгээ амлалаа.

Н.Энхбаярын байгаа эмнэлгээр сэтгүүлчдийг шагайлгасан ч үгүй

    Сэтгүүлчдийн ирсэн бас нэг зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байв. Учир нь хорих ангийн үйл ажиллагаатай танилцана гэх мэдээллийн араас МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэвлэлийнхэнтэй уулзуулна гэх мэдээлэл цацагдсан юм. Гэтэл үнэн хэрэгтээ байдал шал өөрөөр эргэв. Эмэгтэйчүүд, хүүхдийн хорихоор сэтгүүлчдийг хаалттай ч гэсэн дагуулан явсан ч Н.Энхбаярын хоригдож байгаа 401 дүгээр хорих ангийн эмнэлэг рүү бүр оруулсан ч үгүй. Уг нь хөтөлбөртөө Зайсангийн дамжин өнгөрүүлэх 401 дүгээр ангиар орно хэмээн тусгасан байсан билээ. Харин сэтгүүлчдийг хүүхдийн хорих ангийн зааланд мэдээлэлхийнэ хэмээн хулхидан үлдээснээр УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат нар Н.Энхбаяртай уулзахаар тус эмнэлэг рүү орлоо. Тэд хоёр цаг гаруй утсаа унтраан, Н.Энхбаяртай уулзав. Сэтгүүлчид ихэд бухимдан залгасан ч утсаа авахгүй, утас нь холбогдохгүй. Тиймээс аргаа баран явцгаах гэхээр нэгдсэн журмаар гаргана хэмээн хорих ангиас гаргасангүй. Харин хоёр цагийн дараа гишүүд гарч ирлээ. Энэ үед сэтгүүлчид гишүүдэд уурлахад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Ер нь УИХ-ын гишүүний бүрэн эрх байна. Хаана хэнтэйгээ уулзах нь ямар хамаа байна” гэх үгийг чулуудав.
35bd7a0eb9a13317original
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэж буй хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг

    Тиймээс  сэтгүүлчид Хүний эрхийн хорооны дарга,  УИХ-ын гишүүн Д.Ганбатаас “Хүний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах асуудлыг хянаж яваа хүмүүс хоёр гурван цаг алга болж, бусад хүмүүжигчид биш нэг хүнийг онцлон ярьж байна. Энэ нь өнөөдрийн хувьд хүний эрхийг зөрчихгүй шударга ажиллаж байгаа гэж үзэж байна уу? гэхэд “Бид Н.Энхбаяр даргаар дамжуулан бусад хүмүүжигчдийн эрх зөрчигдөж байгаа гэдгийг харуулах гэсэн юм” хэмээн тайлбарлалаа.

Н.Энхбаярын хордлогын хүнд оноштойгоор эмчлүүлж байна

    Удалгүй Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн эмнэлгийн Ерөнхий эмч Д.Доржсүрэн Н.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ.
35bd7a0eb9a13317original
    Тэрээр “Н.Энхбаяр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Ирэхдээ Клиникийн хоёрдугаар эмнэлгийн ерөнхий эмч Г.Баясгалан даргын гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй, хоёрдугаар эмнэлэгт хийгдэж байсан эмчилгээний тодорхойлолттой ирсэн. Түүний биеийн байдлыг бид үзсэн. Анх хүлээж авахад 178,5 см өндөртэй, 76,2 жинтэй ийм биеийн байдалтай ирсэн. Өнөөдрийн байдлаар /12.05 минутад/ үзэхэд даралт 124/80-тай, түүс 76-тай байгаа. Өөрөө бол эмчилгээнд орохгүй, эмчилгээ хийлгэхгүй гэсэн хүсэлтийг бидэнд өгсөн. Тиймээс бидний зүгээс эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн. Тэгээд зөвшөөрөхгүй болохоор нь хоёрдугаар эмнэлгийн эмч нарт болон Ерөнхий эмчид нь албан бичгээр энэ хүнд ирж эмчилгээ үйлчилгээ хийгээч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Тэд “Танайх бие даасан нэгдсэн эмнэлэг. Та нар өөрсдөө ажил үйлчилгээ, эмчилгээгээ хий” гэж байсан. Гэвч Н.Энхбаяр биднээр эмчилгээ хийлгэхгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр нь ЭМЯ-ны сайд Н.Удвалд хандаж, албан ёсны зөвлөхүүдийг томилж өгөөч ээ гэсэн. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ны өдөр хүсэлтийн дагуу нэр бүхий зургаан зөвлөхийг ЭМЯ-аас томилсон. Цаг алдалгүй бид нар арга хэмжээ авч үзүүлсэн. Эдгээр зөвлөх эмч нарын дүгнэлт дээр эмчилгээ үйлчилгээг хийх шаардлагатай гэсэн. Энэ дүгнэлтээр манай нэгдсэн эмнэлэг эмч нарын зөвлөгөөнийг хийгээд эмчилгээг нь тасралтгүй үргэлжүүлье гэсэн шийд гаргасан. Ер нь бол өлсгөлөнгийн дараах үеийн эрхтэн системийн тогтолцооны өөрчлөлттэй, хордлого хүнд хэлбэртэй, стрессийн улмаас биеийн байдалд өөрчлөлт орсон гэсэн оноштой байгаа” гэв.

МАХН-ынхан ээлжит шоугаа хийлээ

    Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээллийн дараа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийг зорихоор гарлаа. Гэтэл МАХН-ын гишүүд дэмжигчид “Н.Энхбаяры сулла, яаралтай хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүл” хэмээн уриа лоозон барин жагсаж байв. Тэд УИХ-ын гишүүд, сэтгүүлчдийг ирэх сургаар том оврын автобус хөлөглөн ирсэн нь энэ аж. Мөн гишүүдийн машиныг явуулахгүй дайран эмх замбараагүй байдал үүсгэлээ. Энэ үеэр Хүний эрхийн хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат бууж ирэн, МАХН-ын гишүүдийн шаардлагатай танилцаж, долоо хоногийн дараа хариу өгөхөө мэдэгдэж гарын үсэг зурсанаар замаа чөлөөлүүлсэн юм. Биднийг хөдөлсний дараа МАХН-ын гишүүд мөн хөлсөлсөн автобусандаа сууцгаан тарцгаасан юм.
DSC_0303
35bd7a0eb9a13317original
ШШГЕГ-ын дэд дарга П.Хосбаяр
35bd7a0eb9a13317original
УИХ-ын гишүүн Д.Ганбат
DSC_0303

Мөрдөн байцаагчид хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна

    Хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа газар бол яахын аргагүй ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги байлаа. Гэхдээ ШШГЕГ-аас шалтгаалаагүй. Тодруулбал, хоригдож буй нөхцөл байдал бус. Харин мөрдөн байцаагчид хүний эрхийг яаж ноцтойгоор зөрчдөг нь сэтгүүлчдийн мөн хяналт шалгаж хийж буй гишүүдийн анхаарлыг ихээхэн татав.
DSC_0385
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги

    Сэжигтнээр татагдан саатуулагдаж буй хүмүүс уг газарт нэгээс дээш жилээр хоригдсон. Харин энэ хугацаанд мөрдөн байцаагч нь ганц хоёр удаа л ирж байцаалт авсныг хоригдож буй иргэд хэлж байв. Тухайлбал, машины хулгайд сэжиглэгдэж буй иргэн М нь уг газарт хоригдоод нэг жилийн нүүрийг үзэж байгаа гэв. Харин энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч, дэслэгч Н.Болор-Эрдэнэ ганцхан удаа байцаалт авсан тухай сэжигтэн М ихэд гомдолтой хэллээ.

    Бусад сэжигтнүүд ч “Мөрдөн байцаагчид биднийг энд хориод хэдэн сар болж байна. Энэ хугацаанд ганц хоёр удаа л байцаалт авсан. Тэгэхдээ хэргээ хүлээ. Тэгэхгүй бол эндээ ингээд байж бай гэдэг. Үнэн мөнийг олох гэж байцаалт авдаггүй. Зүгээр л хэрэг тулгаж байна. Зарим хүмүүсийг хэлмэгдүүлж байна” хэмээн уйлж, арга ядсан сэтгэлээ илэрхийллээ.  

    Энэ нь мөрдөн байцаагчид хүмүүсээ энд хорьчихоод мартчихдаг гэсэн дүгнэлтийг хяналт шалгалтын багийнханд төрүүлсэн юм.

    Юутай ч энэ асуудлыг маш нарийн чанд шалгаж, хүний эрхийн энэхүү зөрчлийг арилгахаа Хүний эрхийн хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Баасанхүү. Хууль зүй яамны Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Алтангэрэл нар хоригдож буй хүмүүст дуулгалаа.
Б.Чимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • (69.143.203.159)
    darga nar hot dotor tom jiip undagaa zogsoogoochee darga nar hot dotor tom jiip undagaa zogsoogoochee
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (180.235.180.15)
    Энэ Энкээ гуай нээрээ .....
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • nouk (202.179.11.202)
    odoo enxbayariig yarixaa bolix xeregtei.odoo bolno muu xvnii ami box bdag yum genelee enxbayar vxexgvi.
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • mgl (202.126.89.195)
    turuud l shorond ter huuhduud yamar buruutai yum be aimshigtai yalzarsan uls eh oron pizdaaaaaaaaaaaaaaa
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • MGL (202.72.243.156)
    NYARAI HUUHDUUD NI URUVDULTEI YUMAA EVII
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • Иргэн (103.10.22.20)
    Энхбаяр бол агуу хүн. Энхбаярын хийсэн бүтээсэн бүхэн монгол орны төлөө байлаа. Ийм хүн ховор байдаг болохоор түүнийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл Элбэгдоржийг хар л даа. Түүний хийдэг юм нь зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өргөх, хувийн улс төрийн эрх ашиг сонирхолынхоо төлөө бүхнийг зориулсаар хийсээр ирсэн, угаасаа ийм л хүн. Юу сайндаа өмнөх гурван ерөнхийлөгчийн олгосон шагналтай тэнцэх хэмжээний их цол шагналыг өнгөрсөн 3-хан жилд багтаагаад өгчихсөн гэгддэж байхав дээ. Нэг үе МАН-ын Бат-Эрдэнэ гишүүн ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэсэн яриа гарах үед Элбэгдорж Бөхийн өргөө, холбоо руу байн байн гүйгээд тэндхийн баахан бөхөд шагнал, тэмдэг олгоод сүйд болсон байдаг. Бөхчүүдээс үнэлгээ авч энэ салбараар дамжуулж нийгмийг өөрийнхөө талд татах гэсэн хэрэг. Элбэгдорж хүмүүсийг өөрийнхөө талд урвуулж дахин ерөнхийлөгч болохын тулд энд тэнд байнга хүмүүстэй уулзаж, элдэв цуглаан уулзалтыг тасралтгүй зохион байгуулж явдаг. Дэлхийд нэрээ гаргахын тулд дэлхийгээр аялаж лекц уншдаг. Элбэгдоржийн аялсан зардал жилдээ 6 тэрбум болдог гэж байгаа. Америк руу жилд дор хаяж 1-2 удаа заавал очдог. Хамаг цагаа ярьж өнгөрөөх юмуу Twiiter-т жиргэж өнгөрүүлдэг хүнд улс орныхоо төлөө ажиллах зав олдоггүй бололтой. Энхбаярт монгол орны эрх ашиг хамгаас чухал, Элбэгдоржид эрх мэдэл, өөрийн нэр хүнд, эрх ямба хамгаас чухал.
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
    • ter nambariin enkhbayar chin tiim aguu yum bol ter ehteige hamt shorond horigdoj bga nyarai huuhduudiig ehnyalhast awaachaadah lda. chadahguisht huwhai har amia haatailah gesende taa nar shig heden yumiig heden haltar togrogoor hulhudan nudiig chin ugaaj, loozon bariult esyl ta narshig medeeni ard iim komment ulde gj ogdog bzde,
      2013 оны 01 сарын 09
    • Тиймээ тэр агуу авилгалын загалмайлсан эцэг шүү дээ,
      2013 оны 01 сарын 09
  • zochin (182.160.12.164)
    odoo ganhuu darga bish shuu dee yadamdorj gd hun biii tgd ch ene chin shuuhiin guitsegehiinhend chin tsagdaagiinhnii aldaaa
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.118.190)
    Ганхүүгийн утас 99240055 залрууллаа
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (203.91.118.190)
    бусад хоригдлууддаа анхаараачээ, цагдаа нар дураараа аашилдаг, тэдэнд хүний амьдрал огт хамаагүй, харин хахууль авбал хэнийг ч гаргана шүү. Чингэлтэй дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч Ганхүү гэж пагдгар нөхөр жинхэнэ хахуулийн эзэн, хүнийг дарамтлагч, уллан луйварчин, утас нь 99240052. Арга хэмжээ аваач
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • Монт (99.239.208.191)
    Энхбаяр бараг цаазын ялтай байж зүгээр.... Монгол улсын 2,7 сая иргэний 900.000 нэн ядуу хирнээ...мэдэхгүй....
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • Unshigch (182.160.55.119)
    Ene zurshil bolson murdun baitsaagchdiin jajagiig ustgah heregtei!!!!
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (122.201.28.4)
    ukheechee novshoo
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (133.5.11.10)
    Enhbayariig sullah heregtei, hereg hiigeegvi helmegdsen
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • elbegeee (122.201.18.142)
    setguulchidiig albaar 2 tsag horij Enhbayariin esreg turhirsan bna
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (182.160.12.164)
    Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч, дэслэгч Н.Болор-Эрдэнийг шалгаач ээээээ
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (182.160.24.13)
    захиалгын сэтгэгдэл бичигчидээ та нар л харин далд орцгоо.
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
    • ***** аа, Захиалгаар биш өөрсдөө л бичиж байна,
      2013 оны 01 сарын 09
  • (202.180.218.10)
    enhbayar hurdan uhej dald oroosoi Mongoliin turd gai bolj hanahgui yumaa.
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (133.5.11.10)
    Murdun baitsaagchid hvnee martchihdag, ene hamgiin notstoi ni yum baina daa
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
    8 мин
  • П.Наранбаяр: Боловсролын салбарын ажилтнууд хөнгөлөлт эдэлнэ
    22 мин
  • П.Анужин: Энэ парламентын үед ганц нам дангаараа засаглах боломжгүй
    1 цаг 27 мин
  • Д.Трамп Лос-Анжелес дахь жагсаалыг дарахаар 2000 Үндэсний гвардийн цэрэг илгээжээ
    1 цаг 37 мин
  • Ц.Сандаг-Очир: Хамтарсан Засгийн газар байгуулахгүй бол "хууль" УИХ-ын босго давахгүй
    1 цаг 53 мин
  • Ц.Даваасүрэн: Нийгмийн хүлээлтийг давсан Ерөнхий сайдыг тодруулахад хүндрэлтэй байна
    2 цаг 10 мин
  • 2025 оны ЭЕШ хаана, хэдэн цагаас болох вэ?
    2 цаг 15 мин
  • Өмнөговьд зорчсон тэмдэглэл: "Хүн хүнээ дурсахын гэгээ"
    2 цаг 32 мин
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
    2 цаг 34 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    2 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан 6046 болжээ
    3 цаг 37 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 15 мин
  • Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна
    4 цаг 23 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурна
    4 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, үүлшинэ
    4 цаг 48 мин
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    21 цаг 57 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    22 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    22 цаг 25 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК