Өнгөрсөн жил л МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг Нийслэлийн
прокурорын газраас саатуулах үеэр сулла хэмээн чихэвчтэй ноосон малгай
өмсөж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүн бол УИХ-ын гишүүн
З.Баянсэлэнгэ.

Өнгөрсөн жил л МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг Нийслэлийн прокурорын газраас саатуулах үеэр сулла хэмээн чихэвчтэй ноосон малгай өмсөж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ. Удалгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарлаж, бүр Дэнжийн 1000 дахь Ганц худагт 14 хоног саатуулагдаж явсан. Харин үүнийхээ хариуд тэрээр УИХ-ын гишүүн гэх зөөлөн суудалд суусан азтай бүсгүй.
Түүнийг зургаахан сарын дотор маш их өөрчлөгдсөн гэдэг. Энэ нь ч олны нүдэнд илт. Ноосон малгай, үстэй куртка өмсөж явсан эрхэм одоо булган шуба, малгайгаар гоёж олны нүдийг хужирлах болсон. Харин өчигдөр хорих ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр тэрээр тас хар шил зүүн, нүдний шилнээсээ огт салсангүй. Гайхсан сэтгүүлчдийн асуултад тэрээр нүдний ханиад туссан хэмээн хариулж байв. Харин үнэн хэрэгтээ эрхэм гишүүн маань нүдэндээ давхраа хийлгэсэн юм байна. Хэдийгээр нүдний ханиад туссан хэмээн сэтгүүлчдийн амыг таглаж байсан ч шилнийх нь дээрээс давхраа хийлгэсэн оёдол нь ч арилаагүй нь нь илт харагдаж байлаа.
Сэтгэгдэл (29)