
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийн сайтуудын удирдлагуудыг хүлээн авч, уулзахаар болжээ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем бий болгох шийдвэр гаргаад байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны
операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал,
сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлэх юм. Энэ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж, хэвлэлийн эрх чөлөөнөөс хэдэн алхам ухарсан үйлдэл болно гэж мэдээллийн сайтуудын удирдлагууд үзэж байгаа юм. Тиймээс "Мэдээллийн сайтын ассоциаци"-аас Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт хандан мэдэгдэл гаргасан. Уулзалт 13,40 цагт Төрийн ордын Нутгийн удирдлагын танхимд болно.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (6)