
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Энэ хүн ажлаасаа чөлөөлөгдөж байгаад ямар нэг улс төрийн асуудал байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэн илүү улс төржиж, хэн илүү олон хүний амьдралаар тоглосон бэ гээд түүхэн жишээ яривал их олон юм гарна. Жингийн туухай дээр тавибал их сонин тоо гарна. Зүмбэрэллхам гэдэг хүн хэн нэгний дарамт шахалтаар ажлаа өгөөгүй гэж бодож байна. Гэнэт л өнөөдөр төрийн алба ийм болсон юм шиг яриад байгаа. Тиймээс хэрүүлийн чанартай юм яримааргүй байна. Харин төрийн албаны чадвар чадамж ямар байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй. Жалга довны үзэл давамгайлсан асуудлыг ч хөндөх ёстой. Төрийн албаны зөвлөл ном журмаараа ажиллаж шинэ уур амьсгал бий болгох байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Су.Батболд: Төрийн албан хаагчдыг ингэж хоморголон халж байгааг эсэргүүцэж байгаа. Цөөнхийн үгийг сонсох хэрэгтэй. Хэчнээн олно хүнийг хэлмэгдүүлж хасна, тэр чинээгээр та нарын эрх барих нас богино болно.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: "Монгол төр ямар нэг байлаар цусаа сэлбээд ядаг. Одоо 1937 оны хэлмэгдүүлэлтийг энд ярихгүй байгаа шүү. Төрд шинэ боловсон хүчин орж ирж байна гэж ойлгох ёстой. Өргөдлөө өгсөн хүний хүсэлтийг биелүүлээд явуулах ёстой шүү дээ. Ур чадвартай залуусыг төрд сэлбэж байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: АН-ын засгийн үед МАН-ын гишүүд гудамжинд явж байдаг, МАН-ын үед АН-ынхан гудамжинд гардаг байдал хэзээ болих вэ? Үүнийг зохицуулсан ажлын хэсэг гаргаасай. Хэт намчирхал монгол төрийн дархлааг сулруулж байна гэв.
Одоо Д.Зүмбэрэллхамын оронд Ерөнхийлөгчийн санал болгосноор Б.Цогоог томилох асуудлыг хэлэлцэж байна.