-Ө.Энхтүвшин: Хоёр намын дунд тохироогүй зүйл үлдээгүй-
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр намын дарга, бүлгийн дарга нартай өнгөрсөн долоо хоногт уулзахдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх үүрэг өгсөн. Хэрэв хоёр нам тохиролцож чадахгүй бол УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд санал хураалт явуулж шийднэ хэмээн мэдэгдсэн билээ. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг "УИХ-ын дарга ташуур өгсөн. Гэвч гишүүд кноп дарж олонхи, цөөнхөөр шийдэх болоогүй" хэмээн өчигдөр мэдэгдэв. Түүнийг ийн мэдэгдсэний дараахан МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийж АН-аас тавьсан хоёр саналыг хүлээн авч, буулт хийснээ зарлав. Ингэснээр хоёр намын бүлэг сонгуулийн хуулиар тохирсон, үлдсэн зүйл байхгүйг МАН-ын бүлгййн дарга Ө.Энхтүвшин онцолсон юм.
МАН-ын бүлэг 48 гишүүнийг нэр дэвшүүлж, 28 гишүүнийг намын нэрээр сонгох хувилбар дэвшүүлсэн. Гэхдээ 48 гишүүнийг нэг мандаттай нэг тойргоос сонгох хувилбар байсан юм. Харин АН-ын бүлэг дээрхи хувилбарыг дэмжихгүй 48 тойргийн 26 нь олон мандаттай тойрог байна гэсэн хариу санал хүргүүлээд байв. Үүнийг нь Ардын намынхан хүлээн авч 26 тойрог 48 мандаттай байхыг дэмжлээ.
Мөн нийслэлд мандат нэмэх санал тавьсныг зөвшөөрч хөдөө 34, хотод 14 мандаттай байх шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, 48 гишүүний гуравны нэгээс доошгүй нь нийслэлээс сонгогдоно гэсэн байна. АН-ын бүлгийн дээрх хоёр саналыг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй хэмээн олонхиороо шийдсэн тухай хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн ч аргагүй эрхэнд зөвшөөрөхөөс өөр гарц тэдэнд байгаагүй бололтой.
Нийслэлийн мандатыг тоолж үзвэл өмнө нь 12 мандат байна гэснийгээ МАН хоёроор нэмэгдүүлжээ. Ийнхүү ах намынхан АН-д буулт хийж эхний саналаа ялимгүй өөрчлөн хоёр тоогоор зөрүүлээд байгаа юм. Өмнө нь 50:26 гэсэн хувилбар дэвшүүлснээ 48:28 болгон хоёр тоогоор нэмж, хассан удаатай.
2008 оны сонгуулиар олон мандаттай нэг тойрогт нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдсөн нь намын төлөвшилд муугаар нөлөөлсөн гэж үздэг. АН-ын санал болгосон олон мандаттай тойрог дахин ийм байдал руу оруулна гэж МАН-ын бүлэг үзээд татгалзсан гэж өмнө нь мэдээлж байв. Гэвч намын төлөвшил энэ тэрийг хойш тавиад "сөрөг хүчин"-дээ бууж өглөө.
"АН-ын саналыг манайхан нухацтай хэлэлцсэн, хуулийг зайлшгүй батлах шаардлага байгаа, олон нийтийн хүлээлт бий, хамтарсан Засгийн газрын зөвшилцлийн гэрээнд энэ тухай тусгасан учраас ийм шийдвэр гаргасан. Түүнээс АН-ын саналыг хүлээж авлаа гээд бууж өгсөн юм байхгүй" гэж бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлсэн юм. Түүний онцолсноор хоёр намын бүлэг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тохирч чадсан нь үнэн бол энэ долоо хоногт уг хуулийг батлах боломжтой юм. Хэрэв АН дахин гэдийвэл зөвшилцөл үргэлжинэ, эсвэл УИХ- ын дарга санал хураалтаар шийдэх өөр нэг гарц нээлггэй бий.
М.Ган